• Өнөөдөр 2026-07-26

Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

   Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км-ийн зайд өнөөдөр (2026.07.26) 08:08:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

   Аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр Ерөө, Хүдэр, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга нараас тодруулахад тухайн бүсэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол, эвдрэл бүртгэгдээгүй байна.

   Газар хөдлөлтийн төвөөс хамгийн ойр байрлах сумд нь:

  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сум – зүүн урд зүгт 50 км
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сум – зүүн зүгт 100 км
  • Дархан-Уул аймгийн Шарын гол сум – зүүн зүгт 111 км байна.

Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188