Зуны амралт, аялал зугаалгын улирал ид өрнөж буй энэ үед бага насны хүүхдэд тавих эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сулрах нь гэнэтийн осол, гэмтэл, эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хортой болон хоргүй могойд хатгуулсан 13 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт тохиолдлын 23 хувийг 0-4 насны хүүхэд эзэлжээ. Энэ нь бага насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчдын хяналт сул байх үед эрсдэлд илүү өртөж байгааг харуулж байна.
Аймаг, орон нутгаар авч үзвэл Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Дархан-Уул аймагт тус бүр нэг, Дорноговь аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн нь бусад аймгаас өндөр үзүүлэлттэй байна. Харин нийт тохиолдлын 46 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Гэмтлийн байршлаар зургаан хүн гар, сарвуу хэсэгтээ могойд хатгуулсан нь нийт тохиолдлын 46 хувийг эзэлсэн бол хөлийн шагай, тавхай орчимд хатгуулсан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийт 13 тохиолдлын 30 хувь нь хортой могойд хатгуулсан бөгөөд ийм тохиолдолд цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь могойн төрөл бүрийн хор өөр өөр үйлчилгээтэй тул тохирсон эмчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг.
Могойд хатгуулсны дараа хатгуулсан хэсэгт хүчтэй хаван үүсэхээс гадна цусны бүлэгнэлт алдагдах, цус алдах эрсдэл нэмэгдэх, цусны бүлэгнүүлэгч эсийн тоо буурах зэрэг хүндрэл үүсч болзошгүй. Иймээс хордлого тайлах эмчилгээг яаралтай эхлүүлж, шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчилгээ хийх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолжээ.
| Зуны аялал, амралтын үеэр бага насны хүүхэд могойд хатгуулах эрсдэл нэмэгдэж байна |
|
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |