• Өнөөдөр 2026-07-24

ХЭРЛЭН ГОЛД ОСОЛДСОН БУЦАЛТГҮЙ НЭРВЭГДЭГЧИЙГ ГАРГАЛАА

2026-07-24,   112

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан 5 дугаар баг “Чулуунхороо"гэх газар аймгийн төвөөс зүүн зүг 10 км -т иргэн М /14 настай эрэгтэй / Хэрлэн голд хөл алдаж сураггүй болсон тухай дуудлагыг 2026 оны долоодугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан.
    Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, хоёр моторт завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, ослын газарт хээрийн цуурхай штаб байгуулын тасралтгүй ажилласны үр дүнд усанд осолдсон буцалтгүй нэрвэгдэгчдийг олж эрлийн ажиллагааг зогсоолоо. 
    Гол мөрөн, нуур усны ойролцоо сонор сэрэмжтэй байх , согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, зориулалтын бус завь болон хэрэгслээр гол гатлахгүй байх:
Хүүхдийг гол усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх, усанд амарч аялаж зугаалахдаа аврах хантааз өмсөж, аюулгүй байдлаа хангахыг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. 
 

ХЭРЛЭН ГОЛД ОСОЛДСОН БУЦАЛТГҮЙ НЭРВЭГДЭГЧИЙГ ГАРГАЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188