Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна. Бөхийн барилдааны зургаагийн даваанд Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурь Цэргийн заан Б.Гончигсүрэнгээр зургаа давж, харцага цолны болзол хангасан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг түүнд хувиасаа хоёр өрөө байр бэлэглэж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "НЭГ ЗУУНЫ ӨМНӨ ЭХЭЛСЭН БАХАРХАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР
Монгол үндэсний бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хүчит бөхчүүдийн нэг бол Архангай аймгийн Тариат сумаас төрсөн Улсын арслан Шагжийн Төмөрбаатар билээ. Тэрээр 1926 оны Улсын их баяр наадамд ес даван үзүүрлэж, тухайн үеийн домогт хүчтэн Буур Нацагийн Жамъян аваргатай хүч үзэн Улсын арслан цол хүртсэн нь Монголын үндэсний бөхийн түүхэнд мөнхөд тэмдэглэгдэх бахархалт үйл явдал болсон юм.
Ардын хувьсгалын дараах шинэ цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, Архангай нутгаас төрсөн олон арслан, аваргын бахархалт түүхийн эхэнд Шагжийн Төмөрбаатар арслангийн нэр алтан үсгээр бичигдэн үлдсэн.
Түүхийн гайхамшигт давхцал гэмээр 100 жилийн дараах Улсын баяр наадмаар Архангай аймгийн Тариат сумаас төрсөн, миний үүсгэн байгуулсан Hera Holding группын бөх Ө.Батсуурь улсын наадамд амжилттай барилдан Харцага цолны болзол хангаж нутгийнхаа нэрийг дахин дуурсгалаа.
Нутгийн дүүгийнхээ хөдөлмөр, хичээл зүтгэл, гаргасан амжилтыг үнэлж, өөрийн зүгээс хоёр өрөө орон сууцаар урамшуулж байгаадаа баяртай байна. Өвгөдийн сүр хүч, ёс жудаг, хийморь золбоо үеэс үед өвлөгдөн, шинэ үеийн бөхчүүдээр улам бүр өнгөлөгдөн үргэлжилж байх болтугай. Монгол бөхийн сүр хүч мөнхөд бадарч, Монгол хүний хийморь үеийн үед өөдөө байг" хэмээсэн юм.
| Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ |
|
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |