Говь-Алтай аймгийн Цээл сумын бөхчүүд барилдах биш зодолдож, удирдлагууд нь та нарт хамаагүй хэмээн “томорч” сууна
Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын барилдааны үеэр хоёр бөх нэгнийгээ цохиж гэмтээж буй бичлэг цахим орчинд шуугиан тариад буй. Бичлэгт хоёр удаа цохиулсан идэр залуу бөх газар унаж, харин учраа бөхөө дээрэлхэн ухаан алдтал нь цохисон бөх хээв нэг алхаж байгаа нь харагдана.
Бид цохиулсан бөхийн биеийн байдал болон тухайн бөхчүүдэд ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл авахаар Говь Алтай аймгийн Бөхийн холбооны дарга н.Чинзоригтой утсаар холбогдоход “Аа мэдэхгүй, мэдэхгүй. Аймгийн Бөхийн холбооныхон тэр суманд болж байгаа барилдааныг яаж мэдэх вэ. Битгий хачин юм яриад бай. Бөхийн холбоо гэдэг төрийн удирдлагын байгууллага биш” гэв.
.jpg)
Иймээс бид орон нутгийн удирдлагын зүгээс дээрх асуудалд ямар байр суурьтай байгаа болон дээрх бөхийн ёс зүйгүй үйлдэлд нь ямар нэг хариуцлага ногдуулсан эсэхийг тодруулахаар сумын Засаг дарга Д.Буянбаатартай холбогдоход “Наадам болдгоороо болж, хоёр бөх барилддагаараа барилдсан. Зодолдож барьсан зүйл байхгүй. Та нар хараагүй байж худлаа юм ярьцгаалаа. Улаанбаатарт байгаа та нарт манай эндэхийн наадам ямар хамаатай юм бэ...” хэмээгээд утсаа салгав.

| ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ |
|
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |