Монголын театрын урлагийг дэлхийн тайзанд хүргэх шинэ үе эхэлж байна.
Дэлхийн театрын салбарын тэргүүлэгч Nederlander группийн ерөнхий захирал Боб Недерландер (Bob Nederlander) болон Broadway-ийн нэрт продюсер, ерөнхий менежер Дон Франц (Don Frantz) нар Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсад хүрэлцэн ирж, "Монгол Хаан" жүжгийг үзэн Broadway-д толилуулах төслийн хөгжүүлэлтийн дараагийн шатны ажлыг эхлүүлэхээр болжээ.
Мөн энэ удаагийн тоглолтыг үзэхээр Турк, Орос, Герман, Итали зэрэг улсын театрын продюсерууд, төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирнэ. Тэд "Монгол Хаан" жүжгийг өөрсдийн улс оронд толилуулах боломж, хамтын ажиллагааны хэлбэрийг судлах бөгөөд энэ нь бүтээлийг олон улсын шинэ зах зээлүүдэд хүргэх боломжийг улам тэлж байна.
120 гаруй жилийн түүхтэй Nederlander групп нь Broadway-ийн 41 театрын есийг эзэмшдэг бөгөөд АНУ болон олон улсын хэмжээнд 30 гаруй театрын үйл ажиллагааг удирддаг дэлхийн хамгийн нэр хүндтэй театрын байгууллагуудын нэг юм. Тус байгууллагын театрын сүлжээ, продюсерын хамтын ажиллагаагаар Hamilton, The Lion King, Wicked, Cats, The Color Purple, Hello, Dolly! зэрэг дэлхийд алдартай бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж ирсэн бөгөөд Broadway-ийн хөгжлийг тодорхойлогч гол байгууллагуудын нэгт тооцогддог.

2025 оны 12-р сард Нью-Йорк хотноо Hero Entertainment болон Nederlander групп хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар "Монгол Хаан" жүжгийг Broadway-д хүргэх албан ёсны хамтын ажиллагаа эхэлсэн юм. Санамж бичигт Hero Entertainment-ийг төлөөлөн төслийн продюсерууд Херо Баатар, М.Есөнмөнх, А.Амундра, А.Баярцэцэг, Nederlander группийг төлөөлөн ерөнхий захирал Боб Недерландер гарын үсэг зурсан. Энэхүү төслийн хүрээнд Боб Недерландер Америк дахь ерөнхий продюсераар, Дон Франц бүтээлийн ерөнхий менежерээр ажиллаж байна.
Дон Франц нь Disney Theatrical Productions-д олон жил ажиллаж, The Lion King, Beauty and the Beast зэрэг дэлхийн хамгийн амжилттай мюзиклүүдийн Broadway болон олон улсын аялан тоглолтын ерөнхий менежмент, хөгжүүлэлтийг хариуцан ажилласан театрын салбарын нэр хүндтэй мэргэжилтэн юм.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжгээс сэдэвлэн бүтээсэн "Монгол Хаан" жүжиг 2023 онд Лондон хотын London Coliseum театрт дэлхийн нээлтээ хийж, 17 удаагийн тоглолтоор 40 мянга гаруй үзэгч хүлээн авсан. Үүний дараа 2024 онд Сингапурын Marina Bay Sands театрт Азийн нээлтээ амжилттай зохион байгуулж, 2025 онд Япон улсад аялан тоглолтоо хийсэн. Харин энэ оны есдүгээр сард ОХУ-ын алдарт Марийнскийн театрын урилгаар Владивосток хотод тоглохоор бэлтгэлээ хангаад байна.

Broadway-ийн тэргүүлэх продюсерууд болон Европ, Азийн театрын салбарын төлөөлөгчид "Монгол Хаан" жүжгийг эх оронд нь үзэж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэхээр хүрэлцэн ирж буй нь уг бүтээлийн олон улсын аяллыг шинэ шатанд гаргахын зэрэгцээ Монголын тайзны урлагийг дэлхийн үзэгчдэд хүргэх чухал үйл явдал болж байна.
- Тоглолтын хуваарь
2026.07.11— 14:00
2026.07.12— 14:00, 18:00
- Тасалбар авах холбоос: ticket.mn



| Broadway-ийн тэргүүлэх продюсерууд "Монгол Хаан"-ыг үзэхээр Монголд ирнэ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |