Говийн бор хөрс нэн эмзэг, шимт хөрсний зузаан нь маш нимгэн. Ийм бүтэцтэй хөрс хэдэн арван жилдээ эргэн сэргэхгүйгээр доройтолд ордог онцлогтой. Дэлхийн эх газрын 11 хувийг гандуу газар нутаг эзэлдэг бөгөөд энэ нь биологийн маш олон янз байдлыг тэтгэж байдаг юм. Эдгээрийн зарим нь дэлхийн хэмжээнд ховордож, устах аюулд өртсөн зүйлүүд багтдаг. Эрдэмтдийн тодорхойлсноор, гандуу газар нутаг нь маш бага хур тунадас унадаг газрыг хэлдэг бөгөөд биологийн олон янз байдлыг тэтгэж байдаг увидастай. Зарим нь дэлхийд ховордож, бүр устах аюулд өртсөн төрөл зүйлүүд багтдаг юм. Уур амьсгалын ийм хуурай нөхцөл нь шим тэжээлтэй ургамал ургах, ач холбогдол өндөр ашигт малтмал бүрэлдэн бий болох нөхцөл бүрдүүлдэг онцлогтой. Иймдээ ч Монголын говь дэлхийд данслагдаж, хадгалан хамгаалах учиртай нэг нутагт тооцогддог. Гэтэл цөлжилт жилээс жилд жин даран хүрээгээ тэлсээр байна.
Дундговь аймгийн Өлзийт суманд малын эмчээр 40 гаруй жил ажилласан Д.Жаргалсайхан ийн өгүүлэв. Тэрээр “Гидрогеологийн мэргэжилтнүүд Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийг хамарсан өргөн хүрээний судалгааг олон жил хийсэн. Би тэдэнтэй уулзах бүртээ "Усны түвшин ямар байна" гэхээр "Ямх ямхаар доошилж байна" л гэдэг. Өлзийт сум аймгийн газар нутгийн бараг тавны нэгийг эзэлдэг ч малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн. Манай малчдын нүүдлийн хэв маяг өөрчлөгдөж байна. Өвсөө айлын малд идүүлэхгүйн тулд бэлчээрээ сахиад нүүхээ больж байна. Айл болгон дуртай газраа худаг гаргах боллоо. Энэ нь улам хуурайших, усны түвшин доошлох бас нэг шалтгаан” хэмээв.
"Усны түвшин ямар байна" гэхээр "Ямх ямхаар доошилж байна" л гэдэг.
КОП17 бэлтгэл ажлын хүрээнд олон талын ойлголт, нэгдсэн мэдээллийг орон нутгийнханд хүргэх ажлыг КОП17 Үндэсний хорооны ажлын алба, НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (UNESCO), “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” (GIZ), НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)болон “Пипл ин Нийд” (PIN) олон улсын төрийн бус байгууллага (ОУТББ) хамтран Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт зохион байгуулсан билээ. Олон хүчин зүйлээс шалтгаантай газрын доройтлыг бууруулах, бэлчээрээ сэргээх, усаа нөөцлөхийн тулд ахуй амьдралынхаа алхам тутамд хийж хэрэгжүүлэх боломжийг, хамтдаа хамгаалахыг нутгийн удирдлага, төр, төрийн бус байгууллагууд, иргэд, малчдад ойлгуулж, чиглүүлэх ажил тун чухал.

Д.Жаргалсайхан цааш өгүүлэхдээ “Хамгийн гол нь хүмүүсийн ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Цөлжилтөд уур амьгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа, бэлчээрийн зохисгүй ашиглалт, малын хэт өсөлт, усны буруу хэрэглээ бүгд нөлөөлж байна. Хэрэв иргэдийн ухамсар, хандлагыг өөрчлөхгүй бол цөлжилтийг зогсоож чадахгүй. Байгаль анхааруулсаар байгаа дохиог ойлгож, цаг алдалгүй арга хэмжээ авах нь бидний үүрэг. Миний хувьд КОП17 хурал Монголд маш том боломж гэж харж байна. Цөлжилтийг бид олон жил ярьсан. Харин одоо дэлхий нийтээрээ ирж, газар дээр нь нөхцөл байдлыг харах нь. Манайх шиг хуурай, гандуу бүс нутагт амьдардаг хүмүүсийн амьдрал, туршлагатай танилцаж, сонсох хэрэгтэй. Малчин, малын эмч, усны инженер, нутгийн иргэд бүгд өдөр бүр байгальтайгаа нүүр тулж амьдардаг учраас өөрсдийн гэсэн үнэтэй мэдлэгтэй түмэн” гэв.
…Өмнөговийн малчид урин хавраар соёолох өвсөө ”тоолон” баярлаж, үүлний сүүдэр, хурын үнэрийг андан тандан хүлээдэг юм. Элсэн манхан, халуун зун энэ нутгийн нэгэн өнгө. Гэхдээ цөлийг амьгүй хэмээн эндүүрэв. Амьдралын үнэ цэнийг хамгийн тод мэдрүүлдэг нутгийн нэг бол Өмнөговь аймаг. Энд нэг булаг ширгэхэд нүүдлийн зам нь солигдож, бэлчээр нь хумигдаж, малчдынх нь ахуй амьдрал хүртэл даган өөрчлөгдөж байдаг юм. Угтаа газрын доройтол, цөлжилт зөвхөн байгаль орчны асуудал биш, хүний амьдрал, эдийн засаг, соёлын харилцан уялдаатай асуудал юм.
Иймээс газрын доройтол, цөлжилтийн эсрэг тэмцлийг зөвхөн төрийн бодлогоор шийдвэрлэх боломжгүй. Нутгийн иргэдийн оролцоо, малчдын уламжлалт мэдлэг, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, иргэний нийгмийн байгууллагуудын санаачилга хамтдаа байж бодит өөрчлөлтийг бий болгоно. Орон нутагт хамгийн ойр ажиллаж, иргэдийн санал, хэрэгцээг бодлого боловсруулагчдад хүргэдэг, шинжлэх ухааны мэдлэгийг бодит амьдралтай холбох гол гүүр нь иргэний нийгмийн байгууллагууд юм. Говийн бүсийн уулзалтыг хамтран зохион байгуулж байгаа газрын нэг "Пипл ин Нийд" ОУТББ, Европын Холбооны санхүүжилттэйгээр "Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим шилжилтийг түүчээлэх нь" буюу “Хос шилжилт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Говийн бүсийн уулзалтыг хамтран зохион байгуулж байгаа газрын нэг "Пипл ин Нийд" ОУТББ, Европын Холбооны санхүүжилттэйгээр "Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим шилжилтийг түүчээлэх нь" буюу “Хос шилжилт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн
"Пипл ин Нийд" ОУТББ-ын төслийн менежер Б.Бат-Эрдэнэ:
“Хос шилжилт” төсөл нь Монгол Улсад ногоон хөгжил болон цахим шилжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор дэмжих зорилготой төсөл юм. Манай төсөл 2026 оноос Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Хос шилжилт төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт болон цахим шилжилтийн бодлогод илүү үр нөлөөтэй оролцох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Газрын доройтол, цөлжилтийн эсрэг тэмцэл зөвхөн нэг байгууллага эсвэл нэг салбарын хийх ажил биш. Хамгийн тогтвортой шийдэл нь орон нутагт ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын чадавх, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог бэхжүүлэхэд оршдог гэж ярилаа.
Ногоон шилжилтийн хувьд байгалийн нөөцөө хамгаалах, тогтвортой ашиглах, ногоон, тогтвортой ирээдүйг бүтээж үлдээх тухай юм. Харин цахим шилжилт нь орчин үеийн цахим хэрэгсэл, өгөгдөл, мэдээллийн сувгуудыг үр дүнтэй ашиглан шинжлэх ухааны мэдээлэл, орон нутгийн мэдлэг, сайн туршлагыг илүү хурдан холбож, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Төслийн менежер Б.Бат-Эрдэнэ “Монгол Улс COP17-г зохион байгуулж байгаа энэ цаг үед нутгийн иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагуудын туршлага, санал санаачилга олон улсын хэлэлцүүлэгт хүрэх нь хамгийн үнэ цэнтэй хувь нэмрийн нэг гэж бид харж байна” хэмээн онцлов.
“Хос шилжилт” төсөлд хамрагдаж буй “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан:
-Манай байгууллага уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчдын газар, бэлчээр, усны эрх, амьжиргаа, оролцооны эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Дэлхий нийтээрээ цахим шилжилтийн эрин үед иргэний нийгмийн байгууллагууд ч үйл ажиллагаа, харилцаа холбоо, нөлөөллийн арга барилаа шинэчлэх шаардлагатай болсон. "Пипл ин Нийд" байгууллагын "Хос шилжилт" хөтөлбөр нь манай байгууллагын цахим чадавхыг бэхжүүлж, үйл ажиллагааны хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд үнэтэй дэмжлэг болж байна. Үүний зэрэгцээ манай байгууллагын бас нэгэн чухал зорилго бол уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн нөлөөлөлд өртөж буй малчдын газар, бэлчээрийн эрхийн асуудал, тэдний бодит туршлага, санал шийдлийг үндэсний болон олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хүргэх явдал юм.
Ялангуяа КОП17-ын хүрээнд малчдын дуу хоолойг илүү зохион байгуулалттайгаар хүргэж, бодлогын шийдвэрт тусгуулахад иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал гэж бид үздэг. Энэ утгаараа "Пипл ин Нийд"-ийн "Хос шилжилт" төсөл нь манай байгууллагын цахим шилжилтийг дэмжихийн зэрэгцээ малчдын эрхийн асуудлыг олон улсын бодлогын түвшинд хүргэх үйл ажиллагааг бэхжүүлэх хоёр чухал зорилгыг бодитоор дэмжиж буй үнэ цэнтэй хамтын ажиллагаа юм. Энэхүү дэмжлэгийн үр дүнд илүү олон малчны дуу хоолой бодлого, шийдвэр гаргах түвшинд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна гэж ярилаа.
…Байгаль хэрхэн “өвдөж” байгаагаа хэлдэггүй юм. Харин хэрхэн өөрчлөгдөж байгаагаа өдөр бүр харуулдаг юм. Тал, говийн уулзвар Говьсүмбэрийн нутагт гангийн давтамж, үргэлжлэх хугацаа нь улам бүр уртассаар. Усных нь ундарга дундран доошлохын хэрээр ургах өвс нь сийрэгжин жижгэрч байна. Салхи, шуургагүйгээр төсөөлөхийн аргагүй Дорноговь нутагт дөрвөн улирлынх нь өнгө жилээс жилд хувьсан өөрчлөгдсөөр. Хөрсөнд нь чийг хурахаа больж, худгийнх нь ус илтэд дундран доошлохын хэрээр нүд алдрам бэлчээр нь зуны сардаа шаргалтан өнжих болов.
Тэгвэл илүү өргөн хүрээнд харъя. Дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлдэг бэлчээр 1.3 тэрбум хүний амьжиргааг тэтгэж, жил бүр 21.0-47.0 их наяд ам.долларын өгөөж өгдөг талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын тайланд дурджээ. Гэвч үнэт нөөцийн бараг тал хувь нь доройтолд өртөөд байгаа нь зөвхөн байгаль орчны бус, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн өмнө тулгамдсан томоохон сорилт болон хувирав. Чухам иймд үед Монгол Улс КОП17-ыг эх орондоо зохион байгуулснаар бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн асуудлыг дэлхийн төвд авчирч, сайн туршлага, инновацийг нэвтрүүлэх, байгаль хамгааллын салбарт хөрөнгө оруулалтын урсгалыг чиглүүлэх онцгой боломж, шинэ түүх бичигдэх учиртай юм.
Дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлдэг бэлчээр 1.3 тэрбум хүний амьжиргааг тэтгэж, жил бүр 21.0-47.0 их наяд ам.долларын өгөөж өгдөг талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын тайланд дурджээ.
“Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн (GIZ) төслийн зохицуулагч Н.Жавхлан:
-“Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” Монгол Улсын Засгийн газарт газрын тогтвортой менежмент, бэлчээрийн засаглал, эдийн засгийн чиглэлээр бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Мөн хурлын үеэр танилцуулах "Rangelands Rising: Investing in Sustainable Global Restoration" олон улсын тайланг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD), Газрын доройтлын эдийн засгийн санаачилга (ELD), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэн (ILRI)-тэй хамтран боловсрууллаа. Тайлангийн хамгийн чухал дүгнэлт нь бэлчээрийг зөвхөн экологийн нөөц бус, дэлхийн эдийн засгийн үнэт хөрөнгө гэж үзэх шаардлагатайг онцолсон нь бидний хувьд маш чухал гэв.
Бэлчээрийн нөхөн сэргээлтэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт 7-30 ам.долларын өгөөжийг бий болгодог гэдэг. Газрын доройтлыг бууруулахад зориулсан хөрөнгө оруулалт, нөхөн сэргээлтийн үр ашиг зөвхөн бэлчээрээр хэмжигдэхгүй. Малчдын амьжиргаа сайжирч, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, усны нөөц мөн хамгаалагдана. Харин ийм өөрчлөлтийг хийх, сэргээн амьдруулах хүч нь иргэний нийгмийн байгууллага, нутгийн иргэд, малчдын оролцоо, тэдний уламжлалт мэдлэг гэдгийг олон улсад батлах үлдэж байна.

| ГОВЬ ЦӨЛИЙН НАЙДВАР |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |