• Өнөөдөр 2026-07-08

ТЭДНИЙ ХАМТРАН ТОГЛОСОН БҮТЭЭЛ ТУН УДАХГҮЙ ҮЗЭГЧДЭД ХҮРНЭ

     Нэгэн цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хамтран уран бүтээл туурвиж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэж явсан дөрвөн жүжигчин энэ удаад нэгэн дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна.

      Тодруулбал, Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж буй Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар “Хан хуур” пикчерсийн шинэ уран бүтээлд нэгдэн ажиллаж байгаа юм.
 
     Тэд өмнө нь театрын тайзнаа хамтран тоглож байсан ч дэлгэцийн бүрэн хэмжээний нэг уран бүтээлд ийнхүү дөрвүүлээ зэрэгцэн дүр бүтээж буй нь анхны тохиолдол болж байна.
 
Өөр өөрийн өнгө төрх, ур чадвар, олон жилийн туршлагаараа үзэгчдийн талархлыг хүлээсэн эдгээр дөрвөн жүжигчний хамтын бүтээл нь кино сонирхогчдын хамгийн их хүлээлттэй төслүүдийн нэг болоод байна.
 

ТЭДНИЙ ХАМТРАН ТОГЛОСОН БҮТЭЭЛ ТУН УДАХГҮЙ ҮЗЭГЧДЭД ХҮРНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188