Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмаар 1024 бөх барилдуулах шийдвэрийг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос гаргасан. Монголын үндэсний бөхийн холбооноос наадамд зодоглох бөхчүүдийг долдугаар сарын 6-8-ны 18.00 цаг хүртэл бүртгэнэ.
Бүртгэлийн явцын талаар Үндэсний бөхийн улсын тэргүүн гарын даа Р.Даваацэрэн "Долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 700 бөх бүртгүүлснээс 76 нь улсын цолтон. Тухайлбал, улсын аварга, арслан тус бүр хоёр, нэг гарьд, найман заан, 17 харцага, 46 улсын начин байна. Мөн аймаг, цэргийн цолтой 387 бөх, сумын цолтол залуу бөх 73 бүртгүүлээд байна. Бүртгэл дүрмийн дагуу өнөөдөр /2026.07.08/ 18.00 цагт хааж, баяр наадмаар 1024 бөх зодоглоно" гэв.
| Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана |
|
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |