Үе үеийн монголчуудын бүтээсэн оюуны баялгийг дижитал хэлбэрээр амьдруулж, илүү өргөн хүрээнд олон хүнд хүргэхээр Ачит Ихт ХХК-ийн нийгмийн хариуцлага, дэмжлэгээр Степпе Линк Холдинг компани үндэсний цахим ESAN-г хөгжүүлж байна.
ESAN Үндэсний цахим сангийн гүйцэтгэх захирал Ц.Сувд тус сангийн талаар “ESAN Үндэсний цахим сан нь анх 2014 оноос төсөл хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө 13 дахь жилдээ Ачит Ихт ХХК-ийн дэмжлэгтэйгээр Үндэсний цахим сан болтлоо өргөжин үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Үндэсний цахим сан гэж тодотгож буйн учир нь өнөөдөр тус сан зөвхөн ном биш, толь бичиг, аудио номууд, академик бүтээлүүд, статистикийн мэдээлэл, Esan plagiarism буюу хуулбар шалгуурын систем, Esan news буюу Монгол Улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй жилийн түүхийг багтаасан сонины архив бүхий өргөн цар хүрээтэй сан болж үйл ажиллагаа явуулж байна” гэв.2023 онд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ESAN Үндэсний цахим сангийн Монгол Улсын боловсролын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үнэлэн хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний цахим сан гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон билээ.
Ийнхүү тус сан дээр төрийн шагнал хүртсэн бүтээлүүд, Хурд хамтлагийн хөгжмийн нотууд болон дуунууд, төрийн шагналт зохиолч Ш.Сүрэнжавын бүтээлүүд төдийгүй монгол хэлний толь бичиг зэрэг байршсан байдаг. Түүнчлэн ESAN Үндэсний цахим сан 2022 онд Монгол Улсын Их Сургууль (МУИС)-тай хамтран төсөл хэрэгжүүлж их, дээд сургуулиудын суурь сурах бичгүүдийг тус санд цахимжуулж байршуулсан. Одоогоор 30 бүтээл байршаад байгаа бөгөөд улсын болон хувийн хэвшлийн бусад их, дээд сургуулиудтай хамтран ажиллах ажил үргэлжилсээр байгааг ESAN Үндэсний цахим сангийн гүйцэтгэх захирал Ц.Сувд хэлсэн юм. Esan.mn-ыг бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой. Тухайлбал ЕБС-ийн бүх сурах бичиг буюу 100 гаруй сурах бичиг ESAN Үндэсний цахим санд байршсан байдаг тул сурагчид байгаа газраасаа утсаараа эсвэл компьютероосоо Esan.mn эсвэл ESAN аппликэйшнийг татаж аваад өөрт хэрэгтэй сурах бичиг, академик сурах бичгүүдийг бүгдийг нь үнэгүй үзэх боломжтой юм. Esan plagiarism буюу хуулбар шалгуурын системийн тухайд Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн гаргасан магистр болон докторын зэрэг горилж байгаа бүтээлүүд заавал хуулбар шалгуурын системээр баталгаажсан байх ёстой гэдэг шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж буй аж.
Боловсролын яам болон Шинжлэх ухаан технологийн сантай хамтран Монгол Улсад одоо хадгалагдаж байгаа магистр болон докторын ажлуудыг бүгдийг нь багтаасан, Монгол Улсын өөрийн identity болсон санг нэгтгээд түүнийхээ дагуу бүтээлүүдээ шалгаж, эргээд Монгол Улсын онцлог болсон мал аж ахуй, газар тариалан, уул уурхай гэсэн салбарыг олон улсад таниулах болон энэ чиглэлээр манай улсад хийгдэж байгаа чанартай бүтээлүүдийг олон улсад таниулах сан болж ажиллаж байна.
Түүнчлэн ESAN дэргэдээ өөрийн гэсэн контенттой буюу цахимжуулах төвтэй. Энд тус сангийн хамт олон өөрсдийн зохион бүтээсэн сканеруудаа ашиглаад мөн технологийн багтайгаа хамтран боловсруулсан зөвхөн монгол хэлийг болон монгол бичгийг, цаашлаад Монгол Улсад хадгалагдаж байгаа бүх түүхэн бичгүүдийг цахимжуулахаас гадна ашиглах, дотроос нь хайлт хийх, мэдээллийг илүү хүртээмжтэй болгох зорилготой бүхий л ажлуудыг хийгээд явж байгаа тухайгаа гүйцэтгэх захирал Ц.Сувд хуваалцсан юм.
| Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан Үндэсний цахим сан ESAN өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |