“Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө /2026–2035/”-ний төсөлд засаглал ба институцийн тогтолцоо, кибер аюулгүй байдал ба тэсвэрлэх чадавхын тогтолцоо, эрчим хүчний зах зээлийн цахимжилт, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх, судалгаа, инновац ба шинэ технологи, хэрэгжилтийн замын зураглал, хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн тогтолцоо, эрчим хүчний салбарын цахим шилжилтийн системийн зорилтот бүтэц зэргийг тусгасан юм.Мөн хуралдааны үеэр Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн суурь дэд бүтцийг бэлтгэх ажлын хүрээнд дөрвөн ажлын хэсэг байгуулж, биелэлтийг ирэх аравдугаар сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газарт үүрэг болголоо. Үүнд тухайлбал, Цахилгааны ухаалаг тоолууржуулалтыг нэгдсэн байдлаар өргөжүүлэх ажлын хүрээнд УБЦТС ТӨХК-ийн тоолуурын өгөгдлийн удирдлагын систем, хэрэглэгчийн программ хангамжийг улсын хэмжээнд ашиглах арга хэмжээг хариуцан ажиллах ажлын хэсэг, Улаанбаатар хотын дулааны ухаалаг тоолуур, хэмжих хэрэгслийн нэгдсэн системийн төсөл болон санхүүжилтийн загварын санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг багтаж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
| ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |