“Чөлөөлье” үндэсний санаачилгаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тулгардаг төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, давхардсан дүрэм журам, шаардлагагүй зөвшөөрлийг багасгаж, төрийн үйлчилгээг илүү энгийн, шуурхай, цахим хэлбэрт шилжүүлж байгаа билээ. Тодруулбал, нийслэлээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 80 гаруй төрлийн зөвшөөрлийг цахим системээр олгох ажлыг зохион байгуулж байна. Зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж, төрийн үйлчилгээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлсэн. Мөн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж байгаа юм.

Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн зөвлөгөөнөөр Засгийн газар болон нийслэлийн баримталж буй бодлогын чиглэлийг танилцуулж, цаашид бидний хамтдаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны жанжин шугам, ажиллах зарчмыг тодорхойлно. Иргэд асуудалд шинжлэх ухаанч байдлаар ханддаг, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулдаг, амьдралын чанарт нь бодит ахиц авчирдаг төрийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилга энэ өөрчлөлтийн суурь үзэл санаа болж байна. Бид хөгжлөөс хойш татдаг хандлагууд, хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлөгдөх шаардлагатай. Бид төрийн хэт оролцоог бууруулж, хувийн хэвшлийн хөгжих орон зайг чөлөөлнө.
Нийслэлийн бодлогын үндсэн зорилго бол иргэдийн амьдралын чанарыг сайжруулах. Тиймээс бид хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, мега төслийн тоогоор хэмжихгүй, иргэдийн өдөр тутмын амьдралын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаагаар хэмжинэ. Иргэн ажилдаа илүү хурдан хүрдэг болсон уу, хүүхэд нь сургууль, цэцэрлэгтээ ойр болсон уу, төрийн үйлчилгээг стрессгүй авдаг болсон уу, амьдрах орчин нь аюулгүй, эрүүл болсон уу гэдэг бидний ажлын гол үнэлгээ байх ёстой. Бидний ажлын үр дүн нүдэнд харагдах ёстой. Энэ хүрээнд бид хот төлөвлөлтийн бодлогоо тодорхой болгоно. Хот байгуулалтын хөгжлийн дараагийн үе шат гэр хороолол, дагуул хотуудад өрнөнө. Хувийн хэвшил хотын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байна. Төр бизнесийн өрсөлдөгч бус хөгжлийн түнш байх нь зүйтэй.
Бид төрийн үйлчилгээ бүрд процессын дахин инженерчлэл хийж, илүүдэл шат дамжлага, давхардсан үйл ажиллагааг арилгаж, цахим шийдлийг эрчимжүүлнэ. Төрийн албаны шинэчлэл иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ стрессдэхгүй байх жижиг алхмуудаас эхэлнэ. "Чөлөөлье" санаачилга нийслэлийн аж ахуй нэгж, иргэдэд илүү их эдийн засгийн боломж, эрх чөлөөг нээж, төрийн бүтээмжийг сайжруулж, хотын өрсөлдөх чадварыг сайжруулах бодит ажил болж хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.Иргэндээ ээлтэй, амьдралын чанарыг эрхэмлэсэн, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжсэн, хүүхэд бүрийн хөгжил, аюулгүй байдлыг баталгаажуулсан, бизнес эрхлэхэд таатай орчинтой Улаанбаатарыг хамтдаа бүтээхийн төлөө итгэл, сэтгэлээ нэгтгэн ажиллацгаая” гэж уриаллаа.
| Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |