Сайн дурын ажилтнууд баяр наадмын үеэр дотоод, гадаадын иргэд, зочид төлөөлөгчдөд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, хүүхэд хамгаалал, эх, хүүхдэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ баяр наадмын зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Энэ хүрээнд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Монголын сайн дурынхны төв хамтран "Сайн дурын үйл ажиллагааны зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа" сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтын үеэр сайн дурын ажилтнуудад баяр наадмын үеэр гүйцэтгэх чиг үүрэг, хариуцлага, ажлын зохион байгуулалт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, болзошгүй нөхцөл байдалд зөв ажиллах арга барил, хамтын ажиллагаа, харилцааны талаарх зөвлөмж, мэдээллийг өгсөн байна. Сайн дурын ажилд оролцсоноор залуус нийгмийн хариуцлага, хамтын ажиллагаа, манлайлах ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ бусдад туслах, олон нийтийн арга хэмжээнд зохион байгуулалттай ажиллах үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломжтой юм.
Мөн энэ үеэр Орхон аймгийн Улаан загалмайн хорооноос сайн дурын ажилтнуудад ашиглах зориулалттай яаралтай тусламжийн болон эрэгтэй, эмэгтэй, хүүхдэд зориулсан нийт 50 багц цүнхийг хүлээлгэн өгчээ. Эдгээр багцыг баяр наадмын өдрүүдэд 50 цэгт байршуулж, шаардлагатай үед ашиглах юм.

| Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |