Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас цугласан хандиваар хийж буй нэг ажил нь ерөнхий боловсролын сургуулиудад “Шүд угаах булан” тохижуулах юм.
Энэ хүрээнд аймгийн төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 4 буюу нийт 21 сургуулийн 26 хичээлийн байрхүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон, 4-5 угаалтуур бүхий шүд угаах булантай болно. Ингэснээр сурагчид хичээлийн өдөр тутмын орчинд амны хөндийн эрүүл ахуйгаа сахих боломж бүрдэнэ.

2025 онд ерөнхий боловсролын 22 сургуулийн 2,557 сурагчийг амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулахад 88.6 хувь нь шүдний өвчлөл, цооролттой, 81.5 хувь нь шүдээ зөв, бүрэн угаадаггүй гэсэн дүгнэлт гарчээ.
Тиймээс 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү санаачилга нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадлыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт юм.
| Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |