Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн наадмаар энгэрээ мялаах эрхмүүдийн нэрс тодорч эхэлжээ. Үүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын албаны "Арвагч" спорт хороо, "Таван хан" дэвжээний бөх, Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярт Монгол улсын гавьяат тамирчин цол хүртээхээр боллоо. Тэрбээр 2003 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бөгөөд тухайн жилийнхээ Улсын баяр наадамд дархан аварга Ж.Мөнхбатаар тав даван шөвгөрч “Улсын начин” цолны болзол хангаж байв. Улмаар 2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадамд ес даван үзүүрлэж “Улсын арслан” цол хүртсэн бол 2013 онд 35 настайдаа төрийнхөө наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын 21 дэх аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн түүхтэй билээ.
| Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |