Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмыг “Хангайн бүсийн хурд” хурдан морины уралдаантай хамтатган ирэх сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.Түүхт 50 жилийн ойн босгон дээр Эрдэнэт хотын өнгө төрхийг шинэчлэх дэд бүтэц, авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, засвар тохижилтын чиглэлээр “50 жил-50 бүтээн байгуулалт”-ын ажил ид өрнөж байна.
Тухайлбал, 40 жилийн хугацаанд засвар шинэчлэлт хийгдээгүй А.Амар сайдын нэрэмжит төв талбайгаа гантиг чулуугаар шинэчиллээ. 1986 онд “Найрамдал” талбай нэртэй ашиглалтад орж байсан уг талбайг 2014 онд ИТХ-ын тогтоолоор А.Амарын нэрэмжит талбай болгосон.
Мөн ойгоо угтаж хотын төвийн 11 байршилд авто замаа асфальт бетоноор хучин шинэчилж, 13 байршилд 400 гаруй гэрэлтүүлэг шинээр суурилуулах, инженерийн шугам сүлжээний ажил хийж буй анхны аймаг болж байна. “Эрин зууны бахархал Эрдэнэт” уриан дор тэмдэглэж буй Эрдэнэт хотын 50 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажлууд нь зөвхөн ойн баярт зориулсан бус, иргэдийн амьдралын чанарт бодит үр өгөөж өгөх, хотын ирэх 50 жилийн хөгжлийн суурь бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог. Баяр наадмын бэлтгэл хангах Ёслол хүндэтгэл, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт, Аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, Соёл урлаг, Спортын арга хэмжээ зохион байгуулах, Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа зэрэг дэд ажлын хэсэг чиглэл тус бүрээр бэлтгэлээ хангаж байна.
| Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |