Ирээдүйн иргэдээ эрүүл, чийрэг, оюунлаг болгон төлөвшүүлэх нь улс орон бүрийн хөгжлийн үндэс билээ. Тиймээс дэлхийн олон улс хүүхэд бүрийн эрүүл өсөлт хөгжилд эртнээс онцгойлон анхаарч, бодлогын түвшинд тууштай дэмжиж ирсэн туршлага бий. Тухайлбал, БНХАУ-ын “Сүүний хөтөлбөр” нь хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд бодит үр дүн авчирсан амжилттай жишээний нэг юм.
Монгол Улс ч мөн адил хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд чиглэсэн бодлогыг шат дараатай хэрэгжүүлж, энэхүү чиглэлийн үйл ажиллагааны цар хүрээг жилээс жилд тэлсээр байна. Үүний тод жишээ бол Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж эхлээд буй “СҮҮ” хөтөлбөр юм.
Тус хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын кальци, D амин дэмийн дутагдлыг нөхөх, яс, шүдийг бэхжүүлэх, дархлаа, өсөлт хөгжил, суралцах чадварыг дэмжих зорилготой бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн томоохон бодит хөрөнгө оруулалт болж байна.
Энэхүү хөтөлбөрт АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нэгдэн, D амин дэмээр баяжуулсан “САЙН” D амин дэмтэй сүүгээрээ амжилттай шалгарч, 2024–2025 онуудад нийслэлийн 25 сургуулийн 38,000 гаруй сурагчийг эрүүл, шим тэжээлтэй сүүгээр хангаад байна.
Харин 2026 оноос эхлэн хөтөлбөрийн хамрах хүрээ үлэмж хэмжээгээр тэлж, нийслэлийн ерөнхий боловсролын 1–5-р ангийн 186,000 сурагч долоо хоногт 3 удаа сүү хэрэглэх боломж бүрдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр энэхүү чухал, өндөр хариуцлагатай үйлсэд идэвхтэй оролцож байна. Түүнчлэн АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хүүхэд бүрийн эрүүл өсөлт хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор “САЙН” D амин дэмтэй сүүгээ зах зээлийн үнээс 30–40 хувиар хямд үнээр сургуулиудад нийлүүлж байна. Тодруулбал, зах зээлд 1,950–2,300 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг уг бүтээгдэхүүнийг зөвхөн “СҮҮ” хөтөлбөрт хамрагдаж буй сургуулиудад зориулан 1,350 төгрөгөөр нийлүүлж байгаа нь компанийн нийгмийн хариуцлагын бодит илэрхийлэл юм. Дашрамд дурдахад энэхүү сүүний орц найрлагад цэвэр үнээний сүү, D3 амин дэмээс гадна өөр нэмэлт бодис агуулагддаггүйгээрээ онцлогтой байна. Хүүхэд бүр эрүүл байж, зөв хөгжсөнөөр ирээдүйн Монгол Улс илүү чадавхтай, илүү өрсөлдөх чадвартай болно. Энэ утгаараа нийслэл болон хувийн хэвшлийн компаниуд хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь нийгэм, эдийн засаг, хүний нөөцийн хөгжилд чиглэсэн урт хугацааны бодит хөрөнгө оруулалт болж байна.
Ирээдүйд эрүүл, чийрэг, оюунлаг Монгол иргэний төлөө уншигч та ч гэсэн “СҮҮ” хөтөлбөрт нэгдэн хүүхдүүддээ өдөр бүр сүү уулгаарай.
| Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна |
|
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |