• Өнөөдөр 2026-06-22

Баянгол дүүрэгт энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлана

  Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны хороолол болон аж ахуйн нэгжүүдийн дулааны шугам тоноглолд засвар хийхтэй холбоотойгоор зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хэрэглээний халуун усыг түр хязгаарлана.

Энэ хүрээнд:

  • Говь ХК
  • Натур агро ХХК
  • Вокзал, 2-р хороолол, УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид
  • 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим
  • Төв гандан хийд
  • Эх нялхас
  • МҮОНРТ орчмын хэрэглэгчид
  • Гүндэмүн сан
  • Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид
  • ТБД дэлгүүр орчмын хэрэглэгчид
  • Гранд плаза төв орчмын хэрэглэгчид
  • Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид
  • Төмөр замын удирдах газар
  • 73-р сургууль
  • Кёкүшюзан
  • UB palace
  • Баянгол дүүргийн цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана хэмээн "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.

 

 


Баянгол дүүрэгт энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188