Оюутнуудын санхүү, эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарын бодит мэдээлэл, практик ойлголтоор чадавхжуулах зорилготой Монголбанкны “Сургагч оюутан багш” хөтөлбөрийн сургалтад 10 гаруй их, дээд сургуулийн 150 гаруй оюутан идэвхтэй хамрагдаж байна.
Тус хөтөлбөрийн ээлжит сургалтыг 2026 оны 05-р сарын 21-ний өдөр зохион байгуулж, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Эдийн засгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн төлөв байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн дээрх сэдвийн хүрээнд оюутнуудын сонирхсон асуултуудад нээлттэй, дэлгэрэнгүй хариулт өгч, бодит жишээ, статистик мэдээлэлд тулгуурлан ойлгомжтой байдлаар хариулав. Үргэлжлүүлэн Монголбанкны Мөнгөн тэмдэгт, Эрдэнэсийн газрын захирал А.Сандагсүрэн “Банкны системийн санхүүгийн гол үзүүлэлтүүд” сэдвээр практикт суурилсан сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар банкны системийн үндсэн үзүүлэлтүүд болох актив, пассив, өөрийн хөрөнгө, зээлийн чанар, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, ашигт ажиллагаа, эрсдэлийн удирдлагын талаарх ойлголтуудыг жишээ, тоон мэдээлэлд тулгуурлан тайлбарлаж, банкны салбарын өдөр тутмын үйл ажиллагаатай хэрхэн уялддаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.Энэхүү арга хэмжээ нь оюутнуудын санхүү, эдийн засаг, банк санхүүгийн салбарын талаарх ойлголтыг өргөжүүлэхээс гадна мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох, бодит орчинтой танилцах, салбарын удирдах түвшний төлөөллөөс туршлага судлах үнэ цэнтэй боломж болсон юм. Цаашид ийм төрлийн практик сургалт, мэргэжлийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, оюутан залуусыг бодит мэдлэг, чадвараар дэмжих нь чухал болохыг оролцогчид онцолж байлаа.
| Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван эдийн засгийн нөхцөл байдал сэдвээр илтгэл тавилаа |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |