Япон улсын нийслэл Токио хот дахь Монгол улсын элчин сайдын яамны Хүндэтгэлийн танхимд энэ сарын 14-ны өдөр Монгол, Японы санхүү, бизнесийн байгууллагуудын уулзалт болж өнгөрлөө.
Монгол улсын шадар сайд Т.Доржхандын санаачилгаар зохион байгуулагдсан дээрх уулзалтад Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Шадар сайдын ахлах зөвлөх С.Санасэр, Монголбанкны Санхүүгийн Боловсрол Харилцааны Газрын Хамтын ажиллагааны хэлтсийн захирал А.Шижирмаа нар оролцлоо. Харин Япон улсын талаас Канагава мужийн Ассамблейн гишүүн Масаюүки Хосояа, Ёкохама банкны Мачида, Сагами-Оно бүсийн Маркетингийн хэлтсийн дарга Маэда Такэнори, тус банкны Олон улсын бизнесийн газрын Ерөнхий менежер Шинжиро Охаши, Хэлтсийн менежер Манабу Сугимото нарын төлөөлөл оролцов. Уулзалтын эхэнд Монгол улсын эрчим хүчний салбарын ерөнхий мэдээлэл болон тус салбарт хийх хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлагын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд танилцуулж, Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэр тусмаа 3 дахь хөрш болох Японы хөрөнгө оруулагч нарыг татан оролцуулах сонирхол өндөр байгааг цохон тэмдэглэв. Мөн Монгол улс өмнө нь уул уурхайн салбарын хөгжлийг ихээхэн анхаарч ирсэн бол одоо эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт татахад илүүтэй анхаарч байна. Иймд Япон улсын хөрөнгө оруулагч нарт хандан Монгол улсад хэрэгжүүлэх эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг өөрийн улсын банкаар дамжуулан санхүүжүүлэх боломжтой эсэхийг судалж үзэхийг хүсэв. Үүний дараа Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Монгол улсын эдийн засгийн болон банк санхүүгийн салбарын талаар товч мэдээлэл өгсний дээр Япон улсын хөрөнгө оруулагч нар манай улсад 7.0 сая ам долларын хөрөнгө оруулалтыг хийж, түүнийгээ 20 жилийн дараа 400.0 сая ам доллар хүртэл өсгөсөн сайн туршлага байдгийг онцлов. Түүнчлэн Монгол улсын банк, санхүүгийн салбар харьцангуй тогтвортой, гадаадын банк, санхүүгийн байгууллагууд салбар нэгжээ нээн ажиллуулсан тохиолдолд ихээхэн давуу бөгөөд хууль эрх зүйн хувьд ч таатай орчин үүссэн байгааг хэлэв. Харин Ёкохама банкны Мачида, Сагами-Оно бүсийн Маркетингийн хэлтсийн дарга Маэда Такэнори хэлэхдээ, Монгол улсын эдийн засаг, банк санхүүгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархаж байгаагаа илэрхийлээд, манай улсын хувьд гадаадад банкны салбар нэгжээ нээхэд Япон улсын ерөнхий сайд болон Сангийн сайд нараасаа албан ёсны зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Мөн орон нутгийн чанартай банк тул зөвхөн Канагава мужийн иргэд, аж ахуй нэгжид үйлчилдэг онцлогтой. Тиймээс Монгол Улсад банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд эхлээд Канагава мужийн захирагч болон тойргийн гишүүдтэй уулзалт хийж зөв ойлголт өгөх замаар удирдах зөвлөлөөс шийдвэр гаргуулах ёстой. Үүний тулд Япон улс дахь Монгол улсын элчин сайд Б.Баярсайхантай хамтран энэ чиглэлийн уулзалтуудыг зохион байгуулах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Канагава мужийн захирагч болон тойргийн гишүүдийг Монгол улсад албан ёсоор урьж, энэхүү ажлын айлчлалыг 2026 оны намар буюу 9 дүгээр сард зохион байгуулах боломжтойг хэллээ.
| Монгол, Японы санхүү, бизнесийн байгууллагуудын уулзалт Токио хотноо боллоо |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |