“Гадаадын банк Монгол Улсын зах зээлд нэвтрэх боломж” сэдэвт дугуй ширээний уулзалт энэ сарын 20-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо боллоо. Уулзалтад Монголбанкнаас Төлбөрийн систем, технологийн газрын захирал Э.Анар, Банкны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч Л.Мөнхбаатар, Г.Намуун нарын төлөөлөл оролцож, тус улсын системийн нөлөө бүхий хамгийн том дөрвөн банк болох “Күүкмин”, “Шинхан”, “Хана”, “Вүүри” банкнуудтай болон “Сити Банк Кореа”, “Какао” зэрэг банкны төлөөлөлтэй уулзлаа. Системийн нөлөө бүхий дээрх банкнуудын нийт актив Солонгос улсын банкны салбарын 70 хувийг эзэлдэг бол “Какао” банк нь орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан цахим банкны үйлчилгээг санал болгодог олон жилийн туршлагатай санхүүгийн байгууллага юм. Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан тус уулзалтын үеэр Монголбанкнаас “Монгол Улсын банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин”, “Монгол Улсад гадаад улсын банкны салбар байгуулахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал” сэдвээр, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос “Монголын санхүүгийн зах зээлийн байдал болон түүнд нэвтрэх боломж” сэдвээр тус тус илтгэл тавьж, дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Уулзалтын төгсгөлд Солонгосын банкнуудын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тохиолдолд ямар шалгуур, шаардлага тавьдаг, баримт бичгийн бүрдүүлбэрийг хэрхэн хийх тухай болон холбогдох хууль эрх зүйн орчиндоо гадаадын банктай холбоотой ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж байгаа тухай асууж тодруулснаас гадна талууд хоёр улсын банк, санхүүгийн салбарт хамтран ажиллаж буй өнөөгийн туршлага, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо.
| Монголбанкны төлөөлөл БНСУ-ын системийн нөлөө бүхий банкнуудтай уулзалт хийлээ |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |