Эрхэм Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга,
Эрхэм гишүүд ээ!
Монгол Улсын 2025 оны эдийн засгийн болон Монголбанкны үйл ажиллагааны үр дүн, улмаар Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг Та бүхэнд товч танилцуулъя.
Монголбанкны үндсэн мандат болох үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд барих, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалах чиглэлд бид онцгой анхаарч ажиллаж байна.
НЭГ. Макро эдийн засаг болон Мөнгөний бодлогын үр дүн
2025 онд Монгол Улсын эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас гадна өрхийн хэрэглээ, цэвэр экспорт голлон нөлөөлсөн байна.
Өнгөрсөн онд эдийн засгийн идэвхжил сайн байсан ч оны эхний хагаст импортын үнэ, эрчим хүчний тарифын өөрчлөлт, төсвийн тэлэлтээс шалтгаалан инфляц эрчимжиж, 2 дугаар сард 9.6 хувьд хүрсэн. Энэхүү сорилтын эсрэг Монголбанк мөнгөний бодлогыг хатууруулж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн 12 хувьд хүргэсэн. Үүний үр дүнд инфляц аажмаар буурч, оны эцэст улсын хэмжээнд 7.5 хувь болж, төв банкны зорилтот интервалд орж буурсан.
Гадаад секторын хувьд, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөц оны эхнээс 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 7 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь макро эдийн засгийн дархлаа, төлбөрийн чадвар, төгрөгт итгэх итгэлийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Хэдийгээр бид өнгөрсөн онд ийм эерэг үр дүнд хүрсэн ч, импортыг хөөрөгдөж буй хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад валютын нөөцөө хамгаалахад илүү хатуу зогсох шаардлага бидний өмнө тулгарсан. Иймд оны эхэнд Мөнгөний бодлогын хороог ээлжит бусаар хуралдуулж, өр, орлогын харьцааны (DSTI) дээд хязгаарыг 45 хувь болгон бууруулж, банкны төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх шийдвэрийг цаг алдалгүй гаргасан. Энэхүү урьдчилан сэргийлж угтуулсан бодлогын хатуу арга хэмжээ маш сайн үр дүнгээ өгч, энэ оны 4 дүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7.3 тэрбум ам.долларт хүрч баталгаажаад байна.
ХОЁР. Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал
Банкны салбар нь эдийн засгийн гол судас болохын хувьд Монголбанкнаас хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр эрчимтэй явуулж байна.
Банкны системийн чанаргүй зээлийн харьцаа 5.1 хувь болж буурсан нь эерэг сайн үзүүлэлт юм.
Системийн нийт өөрийн хөрөнгө 8.1 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 15.8 хувьтай гарсан нь салбарын эрсдэл даах чадвар сайжирсныг илтгэж байна.
Оны эхнээс бид санхүүгийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд томоохон алхмууд хийж байна. Тухайлбал, шинээр байгуулагдсан Ногоон санхүүжилтийн хэлтсээрээ дамжуулан Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банктай хамтарсан төслүүдийг эхлүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн болон ногоон зээлийн хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэх, салбарын эрсдэл даах чадварыг олон улсын Базелийн стандартад бүрэн нийцүүлэх ажлыг эрчимтэй манлайлан хэрэгжүүлж байна.
ГУРАВ. Төв банкны засаглал, санхүүгийн болон бүтцийн шинэчлэл
Монголбанк өөрийн үйл ажиллагаандаа ч мөн шинэчлэлийг амжилттай эхлүүлж байна. Бид бүтэц зохион байгуулалтаа оновчилж, 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 700 байсан орон тоог 560 болгон цомхотгосноор шуурхай, үр ашигтай тогтолцоонд шилжиж эхлээд байна. Энэхүү шинэчлэл цаашдаа илүү чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд тасралтгүй үргэлжлэх болно. Шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд бид "Санхүүгийн тогтвортой байдлын газар"-ыг шинээр байгуулж, түүний дотор "Тогтвортой, ногоон санхүүжилтийн хэлтэс"-ийг тусгайлан байгуулж ажиллаж эхэллээ. Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, даргын орон тоог 50 орчим, нийт орон тоог 19 хувиар цомхотгосноор үйл ажиллагааны зардлыг жилд 15.1 тэрбум төгрөгөөр хэмнэж байна.
Энэхүү засаглал, реформ, санхүүгийн тайлагналын сайжруулалт болон өмнө жилүүдэд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлсний үр дүнд олон улсын хөндлөнгийн аудитаас бид 8 жилийн дараа "хязгаарлалтгүй дүгнэлт" авч чадлаа. Монголбанкны Хяналтын зөвлөлөөс Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланд болон үйл ажиллагаанд өгсөн санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна.
Монголбанк өнгөрсөн олон жилийн хугацаанд санхүүгийн болон үйл ажиллагаандаа хуримтлагдаж бий болсон асуудлуудаа углуургаар нь шийдвэрлэх, орчин үеийн технологид суурилсан, олон нийтийн итгэл даахуйц, хараат бус институт болон төлөвшихийг зорьж байна. Энэ хүрээнд бид инфляцыг нам дор түвшинд тогтвортой хадгалж, ард иргэдийнхээ амьдралын чанарыг хамгаалах, цаашлаад бизнес, хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх алсын хараа бүхий "Монголбанкны дунд хугацааны Стратеги төлөвлөгөө"-г цогцоор нь боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна.
Бид энэхүү стратегийнхаа хүрээнд оны эхнээс Монголбанкны үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, хяналт шалгалтыг автоматжуулах технологийн шинэчлэлүүдийг эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн бөгөөд Төв банкны засаглалын реформыг эргэлт буцалтгүйгээр бэхжүүлэн ажиллаж байгаагаа хуваалцахад таатай байна.
ДӨРӨВ. Хууль эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ, шаардлага
Эрхэм гишүүд ээ, бид богино хугацааны гал унтраах арга хэмжээнүүдийг авч, тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч, дунд, урт хугацаанд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлаа баталгаажуулахын тулд эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна.
Цаашид Төв банкны хараат бус, бие даасан байдлыг олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх, өөрийн хөрөнгийн дутагдлыг бүрэн шийдвэрлэж бодлогын орон зайгаа тэлэх, цаашлаад Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх суурь нөхцөл нь энэхүү хууль эрх зүйн реформ юм. Иймд Монголбанкнаас боловсруулсан 'Төв банкны тухай хууль' болон 'Банкны тухай хууль'-ийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлахад хууль тогтоогч Та бүхний манлайлал, тууштай дэмжлэг туйлаас чухал байгааг энд онцлон тэмдэглэе.
ТАВ. Цаг үеийн сорилт болон бодлогын чиглэл
Цаашид гадаад орчинд геополитикийн зөрчил, хөрш орнуудын эдийн засгийн төлөв, түүхий эдийн үнийн савлагаа зэрэг тодорхой бус байдал өндөр байна. Дотооддоо төсвийн тэлэлт, хэрэглээний зээлийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамт дахин сэргэх эрсдэл бодитой байна.
Иймд Монголбанк дараах 5 чиглэлд бодлогоо төвлөрүүлнэ:
Инфляцын эсрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, улмаар дунд хугацаанд зорилтот түвшинд бат бөх тогтворжуулах суурь нөхцөлийг бэхжүүлэх.
Валютын нөөцийн хүрэлцээг хадгалж, хамгаалах.
Банкны активын чанар, эрсдэлийн удирдлагад хяналтыг чангатгаж, тогтвортой байдлыг хангах.
Зээлийн хэт өсөлт, өрхийн өрийн дарамтын эсрэг макро зохистой бодлогыг цаг тухайд нь ашиглаж хэрэгжүүлэх.
Бодлогын ил тод байдлыг хангаж, олон нийтийн хүлээлтийг зөв удирдах.
Эрхэм УИХ-ын гишүүд ээ! Эдийн засгийн сорилттой өнөөгийн орчинд тулгамдаж буй макро эрсдэлүүдийг дан ганц Төв банкны мөнгөний бодлогоор шийдвэрлэх боломжгүй юм. Төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын харилцан уялдаа, сахилга бат, бүтцийн суурь реформыг хэрэгжүүлэхэд Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Та бүхнийг дэмжиж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа
| Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хэлсэн үг |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
2026-06-29 18:00:00
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
2026-06-29 17:09:05
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
2026-06-29 16:45:03
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |