Монгол Улсын Төв банкнаас банк, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд “Иргэдийн эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги”-ийг хэрэгжүүлдэг билээ. Энэхүү стратегийн тэргүүлэх 4 чиглэлийн нэг болох сэтгүүлчдэд эдийн засгийн анхан болон дунд шатны мэдлэг олгох ажлыг олон талт хэлбэрээр, үе шаттайгаар зохион байгуулж ирсний нэг нь эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх “ECONMEDIA” сургалт юм. Уг сургалтаар санхүү, эдийн засгийн ерөнхий ойлголт өгөхөөс гадна эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй гадаад, дотоодын эерэг сөрөг хүчин зүйлсийн талаарх цаг үеийн мэдээ, мэдээллийг өгч байна. Мөн санхүүгийн тогтвортой байдал, макро эдийн засгийн тухай ойлголт, Төв банкны бодлого, үйл ажиллагаа болон хувь хүний санхүүгийн боловсрол зэрэг тодорхой сэдвийн хүрээнд Монголбанкны удирдлагууд нээлттэйгээр мэдээлэл солилцож байгаагийн дээр мэргэжлийн эдийн засагчид, тусгайлан сургалт орж байна.Энэ оны 4-р сарын 15-ны өдрөөс эхэлсэн уг сургалт нь энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Сангийн яам, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл, их дээд сургуулийн эрдэмтэн багш нар мөн илтгэгч багшаар уригдан онол, практик хосолсон хэлбэрээр сургалт орох юм. Нийт 5 модультай, 6 удаагийн сургалт бүхий “ECONMEDIA” хөтөлбөрт одоогоор 24 сэтгүүлч хамрагдаж байна.
| Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх “ECONMEDIA” сургалт амжилттай үргэлжилж байна |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |