Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзан, хоёр улсын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны урсгал өсөн нэмэгдэж буй нөхцөлд санхүүгийн дэд бүтэц, банк хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төлбөр тооцоог илүү үр ашигтай, зардал багатай болгох чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хоёр улсын эдийн засгийн харилцаа өргөжин тэлж буйтай уялдуулан банк, санхүүгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг онцолж, БНСУ-ын банк, санхүүгийн байгууллагуудын Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн энэ хүрээнд төлбөрийн систем, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг тэмдэглэлээ. Тэрбээр цаашид банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төлбөр тооцоог хөнгөвчлөх, зардлыг бууруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлоод, БНСУ-ын банкнууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийхийг дэмжихээ мэдэгдэв.
Элчин сайд Чой Жин Вон БНСУ-ын зүгээс Монгол Улстай эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхол өндөр байгаа бөгөөд Солонгосын банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тус улс нь 2021 оноос Монгол Улсын “Стратегийн түнш” зургаа дахь орон болсон бөгөөд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд хөгжиж байна. Хоёр улсын худалдааны эргэлт 2025 оны байдлаар 467.2 сая ам.долларт хүрсэн бөгөөд БНСУ нь дэд бүтэц, уул уурхай, барилга, банк санхүү зэрэг салбарт чухал түнш, хөрөнгө оруулагч орон хэвээр байна.
| Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |