Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.06.16) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг Монгол Улсад дахин айлчилж байгаад баяртай байна гээд манай улсад тавтай зочлохыг хүсэв. Монгол Улс болон ДЭМБ-ын олон жилийн хамтын ажиллагаа эрүүл мэндийн бодлого, халдварт болон халдварт бус өвчний хяналт, анхан шатны тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэхэд бодит үр нөлөө үзүүлснийг тэмдэглэн, талархал илэрхийлсэн юм. Улсын Их Хурал 2024 онд эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нээлттэй сонсгол явуулж, үр дүнд нь ДЭМБ-ын туслалцаатайгаар Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийсэнд сэтгэл хангалуун байна гэлээ.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукала, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын орчныг боловсронгуй болгох асуудлыг талууд хөндөж, эрүүл мэндийн салбарын тогтвортой санхүүжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулж, санхүүжилтийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд чиглэсэн бодлогыг дэмжих талаар санал солилцов. Монгол Улс Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон салбарын бусад эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, шинэчлэлийн хүрээнд олон улсын сайн туршлага, техникийн зөвлөмжийг үргэлжлүүлэн ашиглах сонирхолтой байгаагаа С.Бямбацогт дарга илэрхийллээ. Дэлхий дахинаа нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, халдварт өвчний тархалт зэрэг нь эрүүл мэндийн салбарт олон талт нөлөө үзүүлж, сорилт болж байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, эдгээр асуудлыг бүс нутгийн түвшинд хамтран хэлэлцэх, шийдвэрлэх шаардлага нэмэгдэж байгааг онцолсон.
Энэ хүрээнд Монгол Улс Азийн орнуудын парламентын хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн уялдаа холбооны асуудлаар олон улсын түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах санаачилга дэвшүүлж буйг танилцуулаад, ДЭМБ-ын зүгээс бодлого, судалгаа, техникийн зөвлөмжөөр дэмжин ажиллах боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн 2026 онд Камбожийн Хаант Улсад болох Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх IX чуулганд Монгол Улсын парламентын төлөөллийг оролцуулахын ач холбогдлыг талууд онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийтээрээ өвдөхгүй байх чиглэлд алсын хараагаа тодорхойлж, эрүүл мэндийн салбарын чухал хууль тогтоомжийг хэлэлцэж буйг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукала онцоллоо. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон ахиц дэвшил гарсныг тэрбээр дурдаад, ДЭМБ-ын зүгээс бодит байдалд нийцсэн, хэрэгжихүйц хууль тогтоомж батлахад шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг тэрбээр уулзалтын үеэр дурдав.Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбараар хязгаарлахгүйгээр хүний хөгжил, тогтвортой хөгжил, нийгмийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа талууд илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |