Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2026 оны 6 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож байна.
Чуулга уулзалтын хүрээнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болон эрчим хүчний асуудлаарх салбар хуралдаанд оролцсон бөгөөд 6 дугаар сарын 04-ний өдөр болсон “Тогтворгүй цаг үеийн худалдаа” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Худалдааны түр хэлэлцээрийг байгуулж, талууд 370 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр харилцан экспортлох боломжтой болсныг онцлоод Монгол Улс шинэ автозам, төмөр зам, уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний шинэ хүчин чадлууд болон логистикийн төвүүдийг байгуулах замаар дэд бүтцийн интеграц бий болгох зорилтыг тавин ажиллаж буйг тэмдэглэлээ. Энэхүү салбар хуралдаанд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспен, АПЕК-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Эдуардо Педроса, Шанхайн стратеги, олон улсын судалгааны төвийн дэд дарга Нельсон Вонг зэрэг албаны хүмүүс илтгэгчээр оролцож, ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын эдийн засгийн гадаад бодлогын дэлхийн зах зээлийн хуваагдал, протекционизм, логистикийн маршрутын өөрчлөлтөд дасан зохицох арга замын талаар хэлэлцэж, санал солилцов. Түүнээс гадна, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, Евразийн эдийн засгийн комиссын худалдааны асуудал эрхэлсэн сайд А.А.Слепнев, Ленинград мужийн захирагч А.Ю.Дрозденко, Санкт-Петербург хотын дарга А.Д.Беглов, Газпром НХН-ийн Удирдах Зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов, Газпромбанкны ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус нартай тус тус уулзаж хамтын ажиллагааны холбогдох асуудлуудаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож байна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |