Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн 29 дүгээр чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв нартай (2026.06.01) уулзлаа. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. ОХУ-ын Төрийн Думын байранд болсон уулзалтын эхэнд талууд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа цаг хугацааны уртад улам батжиж, дайны хүнд бэрх цагт манай ард түмнүүд мөр зэрэгцэн тулалдаж, хамтын ялалтыг байгуулсан нь өнөөгийн Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн бат бөх үндэс суурь болж байгааг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын харилцааны чухал тулгуур болохыг онцолж, хууль тогтоох байгууллагуудын харилцаа идэвхжин, парламент хоорондын Хамтын ажиллагааны комиссын болон байнгын хороодын хамтын ажиллагаа өргөжиж, харилцан айлчлалууд тогтмолжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Их Хурал ОХУ-тай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр зэрэг хэд хэдэн чухал баримт бичгийг соёрхон баталсныг дурдав. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нар Монгол, ОХУ-ын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын гуравдугаар хуралдааныг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахын сацуу Холбооны Хурлын өндөр түвшний айлчлалыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа нотоллоо. Мөн “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, хоёр улс хоорондын төлбөр тооцооны хүндрэлийг шийдвэрлэх, Москва-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх, Орос, Монголын бүс нутгийн II чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах болон анагаах ухааны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэргээр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын, Холбооны Зөвлөлийн орлогч дарга нар энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Москва хотноо хуралдсан Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааны протоколд гарын үсэг зурлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нартай уулзлаа |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |