Төрийн үйл хэрэгт хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа хууль тогтоох үйл ажиллагаа, хүний эрхийн ойлголт, мэдлэгтэй, парламентын боловсролтой иргэн бэлтгэх “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн 126 сурагч хамрагдаж, өнөөдөр /2026.05.23/ гэрчилгээгээ гардан авлаа.
Улсын Их Хурлын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран тав дахь удаагийн хөтөлбөрийг "Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож хэлсэн үгэндээ, Монгол орон даяар, үндэсний хэмжээнд 2021 оноос хойш хэрэгжиж эхэлсэн өсвөр үеийнхний хөгжил, парламентын оролцоог дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрт 600 орчим сурагч хамрагдаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хүүхэд залуучуудын нийтлэг эрх, үүргийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх, хууль санаачлах, боловсруулах, батлах үйл явцад хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний хөгжлийн чадваруудаа дээшлүүлж, нөлөөллийн ажил хийх арвин туршлагыг хуримтлуулжээ. Өнөө жилийн хөтөлбөрт оролцогсод зөвхөн нөлөөллийн ажлаараа 600 сургууль, цэцэрлэгийн хүүхдэд 546 удаа уулзалт, сургалт зохион байгуулж, 54 мянга орчим хүүхдийг хамруулсан нь “Өсвөрийн парламент” хөтөлбөр цар хүрээгээ тэлж байгааг илтгэнэ. Цаашид энэхүү хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр нийгмийн идэвхтэй, хариуцлагатай, парламентын оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд бодит үр дүн гарна гэж бид үзэж байна гэсэн юм. Мөн тэрбээр, ирэх 7 хоног УИХ хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой та бүхний өмнө тулгамдсан асуудал, тэдгээрийг зохицуулахад шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцэх болно. Жил бүрийн 5 дугаар сарын сүүлчийн 7 хоногийг УИХ хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг уламжлал бий болгоно хэмээн онцоллоо. Хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор гурван удаагийн загвар чуулганыг “Усны нөөцийн судалгаа хамгаалал, усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудал”, “Ундны усны аюулгүй байдал байгаль орчны нөхөн сэргээлт”, “Сургуулийн орчны ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудал” сэдвээр явуулж, гарсан санал, зөвлөмжийг хөтөлбөрийн хаалтын үеэр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод уламжиллаа.
Хүүхдүүд загвар чуулганы хугацаанд орон нутагт ажиллаж, нийгэмд тулгамдсан асуудлаар чуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, их зүйл суралцсан хэмээн ээлж дараалан сэтгэгдлээ илэрхийлж байв.
Хөтөлбөрийн нөлөөлөл, үр дүнг үнэлэх асуумж, судалгааны дүнг Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс танилцууллаа. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд хууль тогтоох үйл ажиллагаа буюу парламентын талаарх ойлголт мэдлэгээ бататгаж, мэтгэлцэх, шүүмжлэлт сэтгэлгээ, бичгээр илэрхийлэх, манлайлах, багаар ажиллах чадварт суралцсан хэмээн хариулж, үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн. “Загвар чуулган” нь парламентын үйл ажиллагааг бодитоор ойлгож, хууль тогтоох үйл явцыг туршин суралцахад өндөр үр нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ. Харин өсвөрийн парламентчдад тулгамдсан асуудал нь нөлөөллийн ажил явуулахад сургуулийн дэмжлэг дутмаг байсан гэж 57 хувь нь, оролцогчдыг цуглуулах, зохион байгуулахтай холбоотой хүндрэл гарсан тухай 38 хувь нь, цагийн хуваарилалт, ачааллыг даван туулах шаардлага үүссэн гэж 35 хувь нь хариулсан байна.
| УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ жил бүр тавдугаар сарын сүүлчийн 7 хоногийг хүүхдийн эрхийн асуудал хэлэлцдэг болгож хэвшүүлнэ гэв |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |