Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.14) нэгдсэн хуралдаан УИХ-ын 83 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэй 10.05 цагт эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр товлосныг хуралдаан даргалагч С.Бямбацогт танилцуулаад эртэч гишүүдийн нэрийг дуудлаа. Хамгийн түрүүнд ирж, ирцээ бүртгүүлсэн УИХ-ын гишүүд нь Б.Уянга, Б.Пүрэвдорж, У.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар байв. Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулахдаа, сүүлийн жилүүдэд олон улсын эдийн засгийн орчин тогтворгүй, хэлбэлзэл өндөр, тодорхойгүй байдал нэмэгдэж, геополитикийн хурцадмал байдал үүссэн, түүхий эдийн үнийн хэлбэлзэл зэрэг нь манай улсын эдийн засаг, төсвийн орлогод нөлөөлж эхэлсэн. Ялангуяа гадаад зах зээл дэх үнийн өсөлт, нийлүүлэлтийн эрсдэл нь инфляц болон өрхийн хэрэглээний зардалд дарамт учруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд Засгийн газар макро эдийн засгийн болоод төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангаж, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилтыг тэргүүн эгнээнд тавьсан хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн өөрчлөлт оруулах төслийн хүрээнд бага орлоготой өрхөд өндөр хувьтай буцаан олголт олгох шаталсан тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхээр тусгасан. Иргэдийн татварын ачаалал, далд эдийн засгийг бууруулах зорилготой уг зохицуулалтыг өнөөгийн нөхцөл байдал, төсвийн орлогын эрсдэлээс улбаалан харгалзан үзэх шаардлага үүссэн. Засгийн газраас НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэгдүүлэх талаарх зохицуулалтыг хүчингүй болгож, одоогийн мөрдөж байгаа 20 хүртэл хувийн буцаан олголтын зохицуулалтыг хэвээр хадгалахаар хуулийн төслийг боловсрууллаа. Ингэснээр төсвийн орлогын тогтвортой байдлыг хамгаалах, инфляцын дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах, дунд хугацааны хөгжлийн санхүүжилтийн чадавхыг хадгалах чухал ач холбогдолтой хэмээв.
Түүнчлэн төсвийн тодотголыг өргөн мэдүүлэх хугацаатай холбоотой хэт хатуу зохицуулалт байгааг боловсронгуй болгохоор төсөлд тусгажээ. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд төсвийн тодотгол өргөн мэдүүлэхийг хориглосон нь бодлогын шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг хязгаарлаж байна гэв. Иймд төсвийн тодотголтой холбоотой зохицуулалтыг хасаж, эдийн засгийн бодит нөхцөлд нийцүүлэн төсвийн бодлогыг уян хатан хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдлаа. Үүний үр дүнд төсвийн бодлогын шуурхай хариу үзүүлэх, орлого, зарлагын тэнцвэрт байдлыг цаг алдалгүй зохицуулах, төсвийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх боломж бүрдэх ажээ. Хуулийн төслүүдтэй холбогдох Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Сэддорж танилцуулж, УИХ-ын байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэж, төслүүдийг хэлэлцэх үеэр Байнгын хороодын гишүүдээс гаргасан саналуудыг илтгэв. Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Уянга, байнга хэлбэлзэж байдаг төсвийн хүрээний мэдэгдлийг батлах шаардлагатай эсэх, дэлхийн жишиг ямар байдаг талаар, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хүргүүлсэн саналынхаа хариуг тодруулж, УИХ-ын гишүүн Б.Бейсен, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, даатгал, эм бэлдмэлийн санхүүжилтийг шийдэх, улсын эмнэлгүүдээ дэмжих, УИХ-ын гишүүн Ө.Шижир, хэт өөдрөг төсөвлөлт яваандаа хортой үр дагаварт хүрч, хүнд байдалд орж болзошгүй талаар тодруулж, байр суурь илэрхийлэв. Жил бүр төсвийн төсөөллийг хэлэлцэхдээ давтагддаг төсөв, санхүүгийн бодлогын асуудлыг төсөлдөө тусгах асуудлыг УИХ-ын гишүүн Д.Ганмаа хөндөж, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. 208 хуулиар зардлыг хуульчилж баталдаг, 150 гаруй төслийг шинээр, хөндлөнгөөс нэмж тусгадаг байдлыг яаралтай засаж, залруулан зохицуулах шаардлагатай гэсэн хариулт өгсөн. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ирэх оны чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах зохицуулалт үйлчлэх талаар тодруулахад, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, шинээр баталсан хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа, зөвхөн чихэрлэг ундааны татвараас 154 тэрбум төгрөгийн орлого орох төсөөлөлтэй байна гэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хүчингүй болгож байгаагийн зорилго, шалтгааныг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан асуув. Эдийн засгийн бодит чадавх ханаад эхэлсэн тул шинэ орчин, шинэ хөрөнгө оруулалтыг бий болгох, хувийн хэвшлээ дэмжиж, эрс шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол урсгал зардалдаа бүхнээ зориулж байна гэсэн хариултыг Ж.Энхбаяр сайд өгсөн юм. УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, салбар тус бүрд нөлөөллийн судалгаа хийх, зуд, гамшгийн эрсдэлийг судалсан эсэх, гадаад өр, зээлийн нөхцөл байдлын талаар, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, үнийн өсөлтийг бодитой тооцсон эсэх, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, ирэх жилийн төсвийн төсөөллийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар төсөл байгааг, үдийн хоол хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхийг, УИХ-ын гишүүн Б.Заяабал, малчдын нөхцөл байдлыг харгалзсан эсэх талаар асууж, байр сууриа илэрхийллээ.
Засгийн газрын төлөөлөл гишүүдийн асуултад хариулахдаа, төсвийн төсөөлөл, улсын төсвийг хэлэлцэх үеэр гишүүдээс олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг санал болгодог нь ачааллыг хүндрүүлж, бодит байдлаас хэт давсан байдал үүсгэдэг явдлыг шинэ зохицуулалтаар хязгаарласан хэмээв. Төсвийн орлого тасалдаагүй, харин өнгөрсөн онд эмч, багш нарын цалинг огцом нэмсэн нь нэмэлт орлого шаардлага үүссэн, дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан санхүү, төсвийн мэдрэмжтэй шийдвэр чухал байгаа гэж Ж.Энхбаяр сайд хариулсан юм. Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалтад хувь, хувьсгалыг ялгахгүй, ялангуяа эрүүл мэндийн салбарт энэ бодлого үйлчилж, иргэд харьяалал харгалзахгүй үйлчлүүлнэ. Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах бол тухайн эмнэлэг үйлчлүүлэгчээсээ нэмэлт төлбөр авахгүй гэсэн шаардлагыг тавих болно гэв. Бидэнд суурь боломж байгаа, эхнээсээ томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хэмээн Тэргүүн шадар сайд онцлоод, эрчим хүчний, дэд бүтцийн, тээврийн томоохон төслүүдийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төсөлд тусгасныг дурдав. Төрд итгэх итгэл суларч байгааг гишүүд анхаарч, үнэн зөв мэдээлэлд тулгуурлах, парламентын дархлааг сайжруулахад та бүхний оролцоо, идэвх чухал байна хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт тодотгоод, УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан тухай цахимд түгсэн мэдээлэл ор үндэслэлгүй, энэ талаар УИХ-ын Тамгын газраас тодруулахад, нэг ч гишүүн дэмжлэг аваагүй нь тодорхой болсон гэв. Тэрбээр, Гадаад томилолтын тухайд цаашид ил тод нээлттэй мэдээлж хэвшинэ. Ялангуяа бусад улс орны зардлаар гадаадад аялдаг, ажиллах зохистой бус гэдгийг хаана хаанаа ухамсарлаж, төр, түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг хичээхийг сануулаад парламентын сахилга, хариуцлагыг чангатгана хэмээв.
Санал хураалтыг үдээс хойш явуулахаар түр хойшлуулснаар үдээс өмнөх хуралдаан завсарлав. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны, Цусны донорын тухай хуулийн төслийн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах зэрэг асуудлыг шийдвэрлэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Дунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
2026-06-29 18:00:00
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
2026-06-29 17:09:05
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
2026-06-29 16:45:03
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |