Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы (2026.05.08) үдээс хойших нэгдсэн хуралдаанд 102 гишүүн хүрэлцэн ирж, 81 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Б.Бейсен, О.Саранчулуун, Ж.Баясгалан, Ж.Галбадрах, Ж.Батжаргал, Ц.Мөнхтуяа, Н.Алтанхуяг нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Тэд үнийн өсөлт, иргэдийн амьжиргааг дэмжих, зарим бүтээн байгуулалтын төслийн явц, халамжийн бус иргэн төвт төсөвлөлт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн талаар тодруулсан юм. Гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар хариулсан. Эдийн засаг удааширч байгаа тул хүндрэл, мөчлөгийг сөрсөн бодлого хэрэгжүүлнэ. Үр дүнд нь манай улсын эдийн засаг өсөх төсөөлөлтэй байгаа. Жишээ нь, эрүүл мэндийн даатгалын тухайд тухайлсан эмийн хөнгөлөлтөд сая, саяар төсөвлөдөг байдлаас татгалзаж, бодит хэрэгцээ, судалгаатай хандаж, ухаалгаар төсөвлөх боломжтой хэмээн Н.Учрал сайд тайлбарлаж байв. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Б.Батбаатар, О.Батнайрамдал, Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар үг хэлж, байр суурь илэрхийлсэн. Тэд төсвийн үр зардлаас зайлсхийж, сахилга батыг чанд сахих асуудлыг хөндлөө. Хаана хаанаа хариуцлагатай байж, жилийн төсөв, хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх үед сайд нар хуралдаанд бүрэн оролцохыг хуралдаан даргалагчаас сануулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал асуудлыг шийдвэрлэхдээ парламентын зүгээс ч хариуцлагатай хандаж, гишүүд идэвх зүтгэл гарган ажиллах учиртай гэсэн юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн, Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төслийн талаар илтгэв. Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа, үр дүнгийн шалгуур үзүүлэлтээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуурт үзүүлэлттэй уялдуулсан нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэлээ.
Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлого байх болно гэдгийг танилцууллаа. Товчхондоо бизнес, хувийн хэвшлийг дэмжиж, төрийн оролцоог багасган татвар, төсвийн шинэчлэл хийснээр ажил эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх зэргээр салбар тус бүрээр нарийвчлан төлөвлөжээ.
| Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |