Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.12/ Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасны дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд тул сонгогчид өөрсдийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татах бүрэн эрхтэй. 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн нэмэлтийг оруулсан нь ардчилсан парламентын улсад томоохон дэвшил болсон. Гэвч Улсын Их Хурлын гишүүн тангаргаасаа няцах гэдэг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийг органик хуулиар зохицуулаагүй байгаа нь уг заалтын бодит хэрэгжилтэд саад учруулж байна. Иймд гишүүдийн өргөх тангаргийг бэлгэдлийн шинжтэй бус Үндсэн хууль болон бусад хуулийг сахин мөрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний тангаргад хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх талаар тусгах нь оновчтой гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ.Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд уг агуулга бүхий зохицуулалтыг Улсын Их Хурал 2006 оноос хойш мөрдөж ирсэн нь Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд халдсан гэж үзэхээр байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.4-т гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр заасан байгаа нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолжээ. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй мөрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь нийт 6 зүйлтэй бөгөөд төсөл батлагдсанаар төсөвт нэмэлт зардал үүсэхгүй аж. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйл, заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх замаар парламентын засаглах эрхийг бэхжүүлж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу эгүүлэн татах улс төрийн эерэг соёл, хандлагыг төлөвшүүлэх зохицуулалтын орчныг сайжруулна гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |