Улсын Их Хурлаас аймгийн Тамгын газар, Эрчим хүчний яамтай хамтран Ховд аймагт зохион байгуулж буй “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнд оролцохоор Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус аймагт ажиллаж байна. Энэ нь түүний Улсын Их Хурлын даргын хувьд орон нутагт хийж буй анхны томилолт юм.
Чандмань сумын Тахилт баг ээжийнх нь нутаг бөгөөд аав нь энэ сум, нэгдлийн даргаар ажиллаж, Монгол Улсын 300 гаруй сумаас ажил үйлсээрээ тэргүүлсэн, шилдэг сум болгон, “Зил-130” машинаар шагнуулж байжээ.Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус сумын сургуульд наймдугаар анги дүүргэсэн талаараа болон 10 дугаар ангид байхдаа эцгээсээ өнчирч үлдэхэд долоон хүүхэдтэй хоцорсон ээж нь 39-хөн настай байсныг дурсан ярьсан юм. Хүн хөдөлмөрлөж, тууштай зүтгэж, үүрэг хариуцлагаа ухамсарлан чигч шударга байж гэмээнэ ямар ч бэрх хэцүүг даван гарч, зорьсон зорилгодоо хүрч чадна гэдгийг тэрбээр нутгийн залуус, дүү нартаа захив.
Манхан сум орсон, гарсан хоёр ч цардмал замтай. Ийм сум улсын хэмжээнд ховор гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус сумын иргэдтэй уулзахдаа хэлэв. Энэ сум бол түүний эцэг өвгөдийн удамт нутаг юм. Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл мөн Манхан сумын хүн бөгөөд нэг сумаас Улсын Их Хурлын хоёр дарга төрөн гарсан нь мөн л ховор тохиол. Тэрбээр Д.Дэмбэрэл дарга болон Ховд аймгаас сонгогдож байсан Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран төрөлх сумаа тог цахилгаантай болгохоос эхлээд төрийн бүх байгууллагын өргөтгөл, шинэчлэлийг хийж, хатуу хучилттай автозамаар аймаг, нийслэл, урд, хойд хөрш орнуудтай холбосон зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.
Тус сум мал аж ахуй болон төмс, хүнсний ногооны тариалантай. Жилд 20 гаруй тонн хүнсний ногоо хураан авдаг бөгөөд тариалан эрхлэгч айл өрхүүд үүнээс 10 дахин их тарвас хураан авдаг тухай сумын Засаг дарга П.Мягмарсүрэн танилцуулав. Сүүлийн жилүүдэд хур бороо бага, газрын гарц тааруу байгааг иргэд ярьж байлаа.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт иргэдтэй хийсэн уулзалтдаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан хугацаанд болон Хууль зүйн, Батлан хамгаалахын, Зам тээврийн хөгжлийн сайд, ЗГХЭГ-ын даргаар ажилласан хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил, санаачлан батлуулсан хууль, аймаг, сум орон нутагтаа хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.
Мөн Улсын Их Хурлын даргаар ажиллах хугацаандаа хийхээр төлөвлөж буй “Сайн парламент” шинэчлэлийн бодлогыг танилцуулж, сахилга баттай, ухаалаг, ёс зүйтэй, иргэддээ ээлтэй, ил тод, нээлттэй ажилласнаар парламентын ардчилал бэхжиж, засаглалын тогтвортой, үр дүнд чиглэсэн тогтолцоо бодитой бэхжинэ гэдгийг онцлов.
| Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа |
|
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-II
2026-11-26 07:21:02
ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ГЭНЭТ ОГЦОРСОН ДЭЛХИЙН УЛСУУД УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРДАГ ВЭ
2026-11-26 07:05:27
Б.НЯМБАЯР: МОНГОЛЧУУДЫН ДИЙЛЭНХ НЬ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ, НҮҮДЭЛЧИН АХУЙГААСАА ХОЛДЧИХСОН
2026-11-26 07:01:19
Г.МӨНХХИШИГ: Кембрижийн олон улсын шалгалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсандаа баяртай байна
2026-11-26 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
2026-11-25 18:04:05
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртэхээр боллоо
2026-11-25 17:28:31
Өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байна
2026-11-25 17:17:59
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор эхэллээ
2026-11-25 17:01:02
АТГ: Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 12.1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүллээ
2026-11-25 16:43:31
Спортыг дэмжих сан сэргэж, хөрөнгийг нь ил тод зарцуулах журам батлагдлаа
2026-11-25 15:23:45
Г.ТЭМҮҮЛЭН: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-11-25 15:23:38
Г.ДАМДИННЯМ: ГАНГЫН ЦОГЦОЛБОР БАРИГДСАНААР АРМАТУРЫН ҮНЭ 20 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРНА
2026-11-25 15:07:10
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ЭХНИЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ 3.3 ИХ НАЯД БАЙНА
2026-11-25 15:04:15
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Истанбулд эхэллээ
2026-11-25 13:15:56
Нүүрсний экспорт оны төгсгөлд 100 сая тоннд хүрэх төлөвтэй
2026-11-25 12:44:47
Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-11-25 12:16:27
“ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА
2026-11-25 12:10:16
Сэтгүүлч А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр боллоо
2026-11-25 12:10:08
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ
2026-11-25 11:57:26
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2026-11-25 11:51:24
ТОМУУГИЙН УЛИРАЛД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ӨРХҮҮД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
2026-11-25 07:30:00
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-I
2026-11-25 07:00:49
НАЙРУУЛАГЧ Ц.ХҮСЭЛБААТАР БУЮУ ТҮГШҮҮРИЙН ЭЗЭН
2026-11-25 07:00:23
ГАРРИ КАСПАРОВ: БИ XX ЗУУНД ХАМГИЙН ИХ ЗОВЛОН ТУУЛСАН ЕВРЕЙ, АРМЕН ҮНДЭСТНИЙ ЦУС ХОЛИЛДСОН ХАГАС ЦУСТАЙ ХҮҮ
2026-11-25 07:00:00
Л.Оюун: “Хар жагсаалт”-ын шинэчлэл бол зөв шийдвэр, хэн хэнд нь ашигтай
2026-11-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |