Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Эдийн засгийн нөхцөл байдал-өрхийн санхүү” сэдвээр мэдээлэл хийж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Эдийн засгийн өсөлтийг өмнө нь улирлаар тооцдог байсан бол одоо сараар тооцдог болсон байна. Тоо баримтаас харахад 2025 онд эдийн засгийн жилийн өсөлт 6.8 хувьтай гарсан бол 2026 оны эхний эхний хоёр сарын байдлаар 7.6 хувийн өсөлттэй харьцангуй сайн дүр зураг харагдаж байгаа ч гадаад, дотоод нөхцөл байдлаас хамаарсан инфляцын өсөлтийн эрсдэл байгааг анхаарч, бага дунд орлоготой иргэдээ дэмжих бодлого хэрэгжүүлж, ажиллах шаардлагатай байгаа талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэлдээ дурдав.Мөн статистикийн мэдээллийг илүү нээлттэй, улсын хэмжээнд мэдээллийг дэлгэрэнгүй нарийвчлалтай гаргах давтамжаа нэмэгдүүлэх зорилгоор өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх, өөр хоорондоо мэдээллийг хуваалцах, ашиглахтай холбоотой зохицуулалт дутагдаж буй талаар хөндөн ярилаа. Энэ хүрээнд Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа гэв.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, суурь мэдээлэл, тоо баримт үнэн зөв, чанартай байж, шийдвэр зөв гарна. Тиймээс статистикийн байгууллага хараат бус, нээлттэй, ил тод ажиллах зарчмыг мөрдлөг болгоход анхаарч ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Ингээд судалгаа, мэдээллийг бүрэн гүйцэт цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, төрийн бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг иж бүрэн гүйцэтгэх, улмаар төрийн байгууллагууд мэдээллээ өөр хоорондоо саадгүй хуваалцахтай холбоотой шийдлийг тус тус боловсруулж, танилцуулахыг үүрэг чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |