Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.03.19) Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайошийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, хүндэт зочидтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв.
Манай улс гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Унгар Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг тэмдэглэлээ. Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг дурдаад “Тиймээс дэлхийн бүх улс оронтой идэвхтэй харилцаж, харилцан итгэлцэл, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэхийг эрмэлзэж байна” хэмээсэн. Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ илэрхийлээд, тэр дундаа дээд, өндөр түвшний айлчлалын давтамж, харилцан ойлголцол сүүлийн жилүүдэд хоёр талд хэрэгжсэн айлчлалаар бэхэжсэнийг онцлон дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улс парламентын засаглалыг бэхжүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан үнэт зүйлээ хадгалан хөгжих нь нэн чухал гэж үздэг болохыг тэмдэглээд 126 гишүүний бүрэлдэхүүнтэй анхны Улсын Их Хурлын талаар товч мэдээлэл танилцуулаад, 5 нам, эвслийн төлөөлөл бүхий энэхүү Улсын Их Хурал 32 эмэгтэй гишүүнтэй гэдгийг онцлов. Парламентын нийт гишүүдийн 25 хувь нь эмэгтэй гишүүд байгаа нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан амжилт болохыг тодотгон хэлсэн. Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош, цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд талархал илэрхийллээ. Хоёр улсын ард түмэн түүхээрээ, сэтгэл зүрхээрээ ойр дотно байдаг нь Унгар, Монголын харилцааны суурь болдог хэмээгээд, Монгол Улсын парламент дахь жендэрийн харьцаа нь чухал амжилт болохыг тэмдэглэн, сайшаав. Манай хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэл нь боловсрол, соёлын салбар болохыг дурдаад Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгээр жил бүр 200 монгол оюутан Унгарт суралцдаг нь бусад улс орныхоос хамгийн олон болохыг онцоллоо. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Унгар Улсад мэдлэг, боловсрол эзэмшиж буй монгол залуус эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд иймд боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа илүү өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн. Хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд парламент болон парламентын бүлэг хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг талууд тэмдэглээд, дээд, өндөр түвшний айлчлалуудын үеэрх яриа, хэлэлцээ нь бодит ажил хэрэг болоход Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг, оролцоотой хэмээн санал нэгдэв.
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущански болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош-г хүлээн авч уулзав |
|
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |