Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн төвийн барилга, хүүхдийн 28-р цэцэрлэгийн дулаан хангамжид цэвэр халаалтын хосолмол систем суурилуулжээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын хамт байгальд ээлтэй, ногоон шийдлийг дэвшилтэт технологиор нэвтрүүлсэн уг төсөлтэй танилцаж, хэрэглээний давуу тал, үр өгөөжийн талаар ярилцлаа. Хүүхдийн цэцэрлэг, багийн төвийн барилгыг уурын зуухаар халаадаг байсныг НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн хүрээнд шинэчилж, сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэр бүхий хосолмол системийг өнгөрсөн нэгдүгээр сараас ашиглаж эхэлжээ. Ингэхдээ нарны эрчим хүч, хөрсний гүний дулаан, нарны зайн батарей хуримтлуур болон агаараас дулаан ялгаруулах дулааны шахуурга (heatpump) зэрэг цэвэр, байгалийн сэргээгдэх эх үүсвэрүүдийг шинэлэг технологиор нэвтрүүлсэн байна. Өнгөрсөн 2023 оноос эхэлсэн төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, эдийн засгийн болон байгаль, экологийн үр өгөөжийн талаар Орхон аймгийн удирдлагууд танилцуулсан юм. Яргуйт багийн төвийн барилгын дээврийн талбайг ашиглан нарны эрчим хүчийг дулаанд хувиргадаг технологи буюу нарны вакуум коллектор 27 ширхгийг суурилуулснаар, 60 кВт-ын дулаан хангамжийг нарнаас авах боломжтой болсныг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр онцоллоо. Үүнээс гадна 28-р цэцэрлэгийн барилгын талбайг ашиглан 120 метрийн гүнд нийт 28 ширхэг цооног өрөмдөж, тус бүр нь 100 кВт-ын гурван ширхэг хөрс, ус, дулааны шахуургаар дамжуулан дулаан үйлдвэрлэж эхэлжээ. Нийт 7000 метр3 эзэлхүүнтэй барилгыг энэ системээр бүрэн халаалснаар жилийн турш 167 тонн нүүрсний хэрэглээнээс татгалзаж, агаар мандалд 417.5 тонн нүүрсхүчлийн хий тархахаас сэргийлж байна. Эдийн засгийн өгөөжийн хувьд 120 орчим сая төгрөгийн бодит хэмнэлт гарахаар тооцсоныг аймгийн удирдлагууд танилцууллаа. Цэцэрлэгийн эрхлэгч Д.Нансалмаа, уурын зуухны хэрэглээг халснаар агаар, хөрсний бохирдолгүй, найдвартай дулаан хангамж бүхий орчинд 28-р цэцэрлэгийн нийт 200 орчим хүүхэд суралцах боломжтой болсонд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Өмнө нүүрсэнд зарцуулдаг байсан төсөв хэмнэгдэж, боловсрол, хүмүүжлийн ажлуудад хөрөнгө оруулах боломжтой болсныг ч тодотголоо. Дулаан хангамжийн системээс гадна авто зогсоолын талбайд суурилуулсан 10 кВт-ын хоёр ширхэг нарны цахилгаан үүсгүүрээр төвийн шугамд гэмтэл гарсан тохиолдолд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хангах боломжтой аж. УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, нэг нь нөгөөхөө нөхөх боломжтой, сэргээгдэх эрчим хүчний хосолмол системийг шинэлэг технологитой уялдуулснаар орон нутагтаа жишиг “ногоон” төсөл болсныг тодотгов. Энэ төрлийн эрчим хүчний хэрэглээг айл өрх, аймаг, сумдын хэмжээнд нэмэгдүүлж, ногоон эдийн засгийг дэмжих, улмаар түлш, эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах зорилгоор УИХ-ын тогтоол батлагдсан. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд өрхийн хэрэглээний 20 кВт хүртэлх нарны хавтанг төвийн шугамд холбох процессыг хялбаршуулж, журмыг шинэчилснээр 11 өдөрт шийдвэрлэдэг болсныг дуулгав. Орхон аймгийн 30000 гаруй өрхийн 53 хувь нь орон сууцанд аж төрдөг бөгөөд айл, өрхүүдийн зуслангийн байшинд нарны хавтан суурилуулах ажил туршилтын бүсүүдэд хэдийнэ эхэлжээ. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд ногоон шилжилтийг бодлогоор дэмжиж, бүс нутагтаа үлгэрлэхүйц төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ гэдгээ УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо. Түүнчлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд ногоон санхүүжилт, карбон кредитийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Орхон аймгийн хүүхдийн 28 дугаар цэцэрлэг сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулан дулаан хангамжаа шийдвэрлэжээ |
|
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |