Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.02.05) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлздэг гэдгээ Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд тэмдэглэв.
Хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа идэвхтэй, үр дүнтэй хөгжиж байгаа бөгөөд Британийн парламентад “Бүх намын Монголын бүлэг” 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинээр байгуулагдаж, бүлгийг 2025 оны 06 дугаар сард Монгол Улсад айлчилсан парламентын гишүүн Жэймс Вайлд санаачлан, өөрөө даргалж байгаад Улсын Их Хурлын дарга Н.Учрал баяртай байгаагаа илэрхийллээ. Харин Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Британийн Парламентын найрамдлын бүлэг 1996 онд байгуулагдсан бөгөөд 2024 оны сонгуулиар шинээр бүрэлдсэн парламентын найрамдлын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам улиран томилогдож, дэд даргаар Ж.Баярмаа, Д.Бум-Очир, гишүүдээр Т.Доржханд, С.Зулпхар, М.Мандхай, Ч.Номин, Н.Номтойбаяр, М.Сарнай, Л.Энхнасан нар ажиллаж байна.
Улсын Их Хурлын 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн парламентад сонгогдсон үзүүлэлтээр Монгол Улс Азид тэргүүлэгч орны нэг болсон юм. Энэ амжилтаа бататгах, улам бүр өргөжүүлэх зорилгоор 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Олон улсын эмэгтэй парламентчдын чуулганд Британийн парламентын эмэгтэй гишүүдийг оролцохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал урив.
Монгол, Британи хоёр улсын харилцаанд боловсролын салбар онцгой ач холбогдолтой. Тиймээс ч улс орны ирээдүй болсон оюутан залуусыг дэлхийн түвшний боловсрол эзэмших боломжоор хангахыг зорьж, түүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулан англи хэлийг сургалтын үндсэн гадаад хэл болгосон явдлыг талууд сайшаагаад цаашид хүрсэн түвшинг улам ахиулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрсэн түвшинг худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэх талаар санал нэгдэв.
Британийн банк болон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудыг Монгол Улсын зах зээлийг сонирхоно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Ф.Блайт илэрхийлээд Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг болон Лондон Сити зэрэг байгууллагатай энэ талаар үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтойг мэдэгдэв.
Эцэст нь, Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг амжилттай зохион байгуулахад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт дэмжлэг үзүүлж байгаад УИХ-ын дарга Н.Учрал талархал илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа |
|
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-II
2026-11-26 07:21:02
ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ГЭНЭТ ОГЦОРСОН ДЭЛХИЙН УЛСУУД УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРДАГ ВЭ
2026-11-26 07:05:27
Б.НЯМБАЯР: МОНГОЛЧУУДЫН ДИЙЛЭНХ НЬ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ, НҮҮДЭЛЧИН АХУЙГААСАА ХОЛДЧИХСОН
2026-11-26 07:01:19
Г.МӨНХХИШИГ: Кембрижийн олон улсын шалгалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсандаа баяртай байна
2026-11-26 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
2026-11-25 18:04:05
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртэхээр боллоо
2026-11-25 17:28:31
Өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байна
2026-11-25 17:17:59
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор эхэллээ
2026-11-25 17:01:02
АТГ: Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 12.1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүллээ
2026-11-25 16:43:31
Спортыг дэмжих сан сэргэж, хөрөнгийг нь ил тод зарцуулах журам батлагдлаа
2026-11-25 15:23:45
Г.ТЭМҮҮЛЭН: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-11-25 15:23:38
Г.ДАМДИННЯМ: ГАНГЫН ЦОГЦОЛБОР БАРИГДСАНААР АРМАТУРЫН ҮНЭ 20 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРНА
2026-11-25 15:07:10
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ЭХНИЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ 3.3 ИХ НАЯД БАЙНА
2026-11-25 15:04:15
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Истанбулд эхэллээ
2026-11-25 13:15:56
Нүүрсний экспорт оны төгсгөлд 100 сая тоннд хүрэх төлөвтэй
2026-11-25 12:44:47
Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-11-25 12:16:27
“ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА
2026-11-25 12:10:16
Сэтгүүлч А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр боллоо
2026-11-25 12:10:08
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ
2026-11-25 11:57:26
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2026-11-25 11:51:24
ТОМУУГИЙН УЛИРАЛД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ӨРХҮҮД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
2026-11-25 07:30:00
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-I
2026-11-25 07:00:49
НАЙРУУЛАГЧ Ц.ХҮСЭЛБААТАР БУЮУ ТҮГШҮҮРИЙН ЭЗЭН
2026-11-25 07:00:23
ГАРРИ КАСПАРОВ: БИ XX ЗУУНД ХАМГИЙН ИХ ЗОВЛОН ТУУЛСАН ЕВРЕЙ, АРМЕН ҮНДЭСТНИЙ ЦУС ХОЛИЛДСОН ХАГАС ЦУСТАЙ ХҮҮ
2026-11-25 07:00:00
Л.Оюун: “Хар жагсаалт”-ын шинэчлэл бол зөв шийдвэр, хэн хэнд нь ашигтай
2026-11-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |