Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.02.05) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал уулзалтын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, дэлхий дахины хөгжлийн чиг хандлага хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр улсын өндөр, дээд түвшний төлөөлөгчид тогтмол уулзаж, идэвхтэй харилцаатай байх нь иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж, яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж буйг онцолсон юм.
Элчин сайд Чой Жин Вон, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг дурдав.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг тодотгоод, эрчимтэй хөгжиж буй харилцаагаа бэхжүүлэн өргөжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах нь чухал ач холбогдолтой гэлээ.
Мөн тэрбээр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан хоёр сар гаруйн хугацаанд иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөдөлмөрлөж байгаа хүнд төр дарамт биш боломж өгдөг болох шинэчлэлийг хийхээр зорьж “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлуулан, бизнесийн орчныг дэмжин ажиллаж буйгаа дуулгав. “Чөлөөлье” санаачилгын зорилго нь зах зээл дахь чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгардаг саад бэрхшээлүүдийг арилгах, зөвшөөрлийн тоог бууруулах эрх зүйн актуудыг сайжруулах бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүд, тэр дундаа банкны реформ хэрэгжүүлэх зэрэгт чиглэж буй. Энэ санаачилгын хүрээнд олон улсын томоохон банкнууд Монгол Улсад салбараа нээх нөхцөлийг бодитоор бүрдүүлэхийг зорьж байгаа тул Бүгд Найрамдах Солонгос Улсын банкуудыг манай зах зээлийг сонирхоно гэж найдаж буйгаа илэрхийллээ.
Элчин сайд Чой Жин Вон, Бүгд Найрамдах Солонгос Улсын банкуудыг Монголд оруулах сонирхолтой байгаа мэдээллийг талархан хүлээн авч, банкны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн талууд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой асуудал, хоёр талын ховор металлын салбарт эхлүүлээд буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, санхүү, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг стратегийн чухал ач холбогдолтой шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцав. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар, тэр дундаа “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн ажлыг урагшлуулах талаар санал солилцлоо.
Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг амжилттай зохион байгуулахад БНСУ-ын туршлага, дэмжлэг, оролцоо чухал байгааг УИХ-ын дарга Н.Учрал онцлов.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг шинэ шатанд гаргах Элчин сайдын зорилгод Монгол Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа |
|
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |