• Өнөөдөр 2026-06-11

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр Wayfinder Award шагнал хүртжээ

         Wayfinder Award шагналын 2026 оны эздийг өчигдөр зарлажээ.

    Энэхүү шагналыг жил бүр шинжлэх ухаан, байгаль хамгаалал, сурвалжлага нийтлэл, боловсролын салбарт онцгой амжилт гаргасан 15 манлайлагчид олгодог байна. Тэгвэл энэ жил Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч, захирал, доктор Б.Нямбаяр Wayfinder Award шагналын эзнээр тодорсон байна. Энэ талаар Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн зүгээс "Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ шагналыг Монгол эрдэмтэн хүртэж байгаа нь бидний хувьд бахархалтай үйл явдал билээ. Энэхүү шагнал нь түүний Монгол орны зэрлэг амьтад, байгалийн өвийг хамгаалахад зориулсан олон жилийн хичээл зүтгэлийг үнэлж буй хэрэг юм. Цаашлаад шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгаалал, олон нийтийн оролцоог бэхжүүлэхэд оруулсан тууштай хувь нэмэр, Монгол орны зэрлэг амьтдыг хамгаалах үйлсэд зориулсан няцашгүй хичээл зүтгэл, өндөр мэдлэг туршлага, уйгагүй хөдөлмөрийн бодит баталгаа боллоо" гэжээ.

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр Wayfinder Award шагнал хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188