• Өнөөдөр 2026-07-02

"Маргаашийн ой" төсөл 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Emart Inc компанийн хөрөнгө оруулалттайгаар Имарт буюу ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, “Future Forest”, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага ‘‘AfoCo’’, "Korean Forest Service",  KMI (Korea Medical Institute) Монгол-Солонгосын “Ногоон хэрэм”-тэй хамтран ‘‘Хамтын ойн төгөл’’ Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт усны нөөцийг хамгаалах зорилгоор мод тарилаа. Төслийн хүрээнд: 

4.5 га талбайд  400 ш хайлаас, бургас мод тарьж 

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар-т ойжуулалт хийлээ.

Хайлаас болон бургас мод нь ургалт сайтайгаас гадна салхины нөлөөг тэсвэрлэх чадвартай тул хөрсний чийгийг хадгалж бусад ургамлыг өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм. 

Энэхүү байгальд ээлтэй үйл ажиллагаанд: 

Имартын 50 ажилтан 

KMI (Korea Medical Institute)-ийн 30 ажилтан 

Future Forest багийн 1 гишүүн сайн дураараа оролцлоо.

Монгол-Солонгосын хамтын ажиллагаатайгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй "Forest Tomorrow" төсөл маань 2030 он хүртэл 15,000 мод тарьж ургуулах зорилготойгоор цогц байдлаар хэрэгжиж байна. 


"Маргаашийн ой" төсөл 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188