“Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
Нэг л намар миний ижил залуу явсан аав минь
Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ
Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд
Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан оджээ” хэмээх “Аавдаа би хайртай” дуу бол монголчуудын хайртай уран бүтээлийн нэг билээ. Бид “Дуу төрсөн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Аавдаа би хайртай” дууг онцолж байна. Энэхүү дууны шүлэг хэрхэн бүтсэн тухай СГЗ, яруу найрагч Х.Чилаажав дурсахдаа “1990 оны намар би гуравдугаар дамжааны оюутан байсан юм. Тэр жил Жаргалантын сангийн аж ахуйд ургац хураалтын ажилд явж таарсан. Гэтэл гурван өдөр дараалсан усан бороо ороод биднийг ажил хийлгээгүй. Надтай хамт утга зохиолын дугуйланд явдаг Сэлэнгийн Алтанхуяг, Баянхонгорын Баярмагнай гээд залуучууд байлаа. Бид бичсэн шүлгээ өдөр бүр бие биедээ уншиж өгдөг байсан юм. Тийм нэгэн бороотой өдөр аавын бие муу байгаа тухай захидал надад ирсэн. Захидлаа уншчихаад сууж байхдаа “Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртай. Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай” гэдэг мөр анх сэтгэлд бууж, тэр даруйдаа шүлгээ үргэлжлүүлж бичсэн. Тэгээд шүлгээ нөгөө хоёр найздаа үзүүлтэл “Хөөх, чи ямар гоё шүлэг бичээ вэ” гээд баяр хөөр болж билээ. Тэр шүлэг тухайн жилээ хотын сонинуудад хэвлэгдэж, яруу найргийн наадмууд дээр уншиж, “Хорол-Эрдэнэ“ яруу найргийн наадмаас шагнал авч алдаршсан. Тэр үеийн уран зохиолынхон миний “Аавдаа би хайртай” шүлгээр намайг хүлээн зөвшөөрдөг болсон юм. Утга зохиолын салбарт миний нэрийн хуудас болсон шүлэг бол “Аавдаа би хайртай” бүтээл юм шүү дээ” хэмээсэн байдаг. Тэрбээр энэ тухай манай сайтын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Би “Хурд” хамтлагт зориулаад бичиж өгсөн шүлэг цөөхөн. “Хурд” хамтлагийнхан дуулсан “Аавдаа би хайртай” дууны шүлгийг би бүр залуудаа бичиж байлаа. Мөн “Буцааж нэхэхгүй хайр” дууны шүлгийг 1990 онд бичиж байсан. Харин “Бүсгүй” дууны шүлгийг 1998 онд бичсэн. Үүнээс гадна “Хурд” хамтлагийн олон дууны хөгжмийг бичсэн С.Ишхүү гээд эгнэшгүй авьяастай залуу байсан. Тэр залуу миний “Алтан сар” номыг уншиж байгаад “Аавдаа би хайртай” шүлгийг хараад ая хийсэн. Тэгээд л би анх “Хурд” хамтлагтай холбогдсон. С.Ишхүү үнэхээр эгнэшгүй авьяастай хүн байжээ. Яагаад гэхээр 30 гаруй жил сонсогчдын дунд энэ дуу амьд байна гэхээр шүлгээсээ гадна хөгжимдөө байгаа юм. Тэгж дууг амилуулна гэдэг хэн бүхний чадах ажил биш” хэмээсэн байдаг.
Харин энэ тухай “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр “ Хороололын Москва рестораны зөөгч Тайванаа гэдэг залуу бидний найз байлаа. Тухайн үед Тайванаа минь аавыгаа алдчисан байсан юм. Тэгээд сонины тасархай барьчихсан “Энэ үнэхээр сайхан шүлэг байна” гээд Аавдаа би хайртай дууны шүлгийг барьчихсан ирж байсан юм. Бид тэр пабад тоглолтоо дуусгачихаад тэр шүлгийг уншиж, аялгуу хийхээр С.Ишхүүд өгсөн санагддаг юм. Тэгээд хоёр, гуравхан хоногийн дараа аялгууг нь хийгээд гитар дээр тоглож үзүүлсэн. Тэгээд бид “Чи яаж ийм сайхан ая хийгээ вэ” гэтэл “Үгэнд дотор нь л аялгуу нь байна шүү дээ. Чи хар л даа” гэж байсан. Тэгээд л үнэхээр сайхан, олон хүний сэтгэлд хүрсэн бүтээл болж чадсан” гэсэн юм.
ХУРД-ААВДАА БИ ХАЙРТАЙ
Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
Нэг л намар миний ижил залуу явсан аав минь
Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ
Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд
Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан оджээ
Шар наран улам улам алслаад
Саяхан ногоон байсан өвс навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн
Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд ганхсаар
Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг
Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ
Унах болтлоо уудам их зай байгаа ч уу үгүй ч үү
Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу үгүй ч үү
Он жил хэлж ирэвч хорьж үл болно
Олон сайхан үртэй мөртлөө аав минь бөхийсөөр
Шар наран улам улам алслаад
Саяхан ногоон байсан өвс навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
| ГУРВАН ӨДӨР ТАСРАЛТГҮЙ ОРСОН БОРООТОЙ НАМАР “ААВДАА БИ ХАЙРТАЙ” ДУУ БҮТЖЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |