• Өнөөдөр 2026-06-03

Бурхан Халдун уулын тахилга энэ сарын 22,23-нд болно

           Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тахих төрийн тахилгыг 2026 оны зургадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд үйлдэх гэж байна. Монгол төрөөс тус хайрханыг анх 1818 оноос тахиж эхэлсэн ч социализмын он жилүүд дэх шашингүйн бодлогын улмаас хэсэгтээ тасалдаад 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дахин сэргээсэн байдаг. Бурхан Халдун нь Дэлхийн соёлын өвд "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" хэмээх нэрээр бүртгэлтэй хайрхан юм.  
 
  Тус хайрханы жаранд ганц тохиодог гал морин жилийн тахилгын шашны зан үйлийг уламжлалт шарын шашны төлөөлөл лам хувраг болон эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үед төрийн шашин байсан бөөгийн ёсыг хослуулан үйлдэж, Тэнгэр шүтлэгтэй тодорхой тооны заарин, удганыг албан ёсоор оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ удаагийн тахилгын бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Монголын тэнгэр үзэлтний Мөнх Тэнгэр Нэгдсэн Хороо, МБШТ Гандантэгчинлэн хийд хамтран хийх байна.

Бурхан Халдун уулын тахилга энэ сарын 22,23-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188