• Өнөөдөр 2026-05-29

Даваа гарагт хаагдах замууд

2026-05-29,   146

       Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
 
     Арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замуудыг түр хугацаанд хаахаар болжээ.
 
       Зургадугаар сарын 1-ний өдрийн 06:00–20:00 цагийн хооронд:
 
    Жуулчны гудамж- Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл
 
Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл
 
Д.Сүхбаатарын гудамж- Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл
 
   Их сургуулийн гудамж- Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл
 
Зургадугаар сарын 1-ний өдрийн 08:00–22:00 цагийн хооронд:
 
   П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замуудыг хаана.
Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

Даваа гарагт хаагдах замууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188