• Өнөөдөр 2026-05-28

ОБЕГ: 30 м цооногийн нүхэнд гурван настай охин унасан

2026-05-28,   136

   Цооногийн нүхэнд хүүхэд унасан гэх дуудлага бүртгэгджээ.

     Тодруулбал,Төв аймгийн Заамар сумын нутагт өчигдөр 30 метр цооногийн нүхэнд хүүхэд унасан гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Энэ талаар Онцгой байдлын албанаас мэдээлэл өглөө. Хурандаа А.Дашням "30 м цооногийн нүхэнд гурван настай охин унасан. Тухайн үедээ хүүхэд хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан. Хүүхэд унаад 22:00 цаг болчихлоо. Давчуу зайнд хөдөлгөөнгүй удаан байна гэдэг маш хэцүү.  Ямар ч хөдөлгөөнгүй 20 гаруй цаг нүхэнд байна гэдэг маш хүнд нөхцөл. Охин одоогоор ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй байна. Түүнийг яаралтай гаргаж авахаар 100 гаруй хүн тасралтгүй ажиллаж байна" гэв.

ОБЕГ: 30 м цооногийн нүхэнд гурван настай охин унасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188