• Өнөөдөр 2026-06-30

"Тавантолгой"ХК Шилдэг ажил олгогч, Шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй Уул уурхайн нээлттэй өдөрлөгийн үеэр Улс, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанг үнэлж "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ", "ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ"-оор тус тус шагналаа.

2026 оны эхний улирлын мэдээгээр компанийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад нийт 4000 гаруй ажилчид ажиллаж байгаагийн 80 гаруй хувь нь орон нутгийн иргэд ажиллаж байна.
Мөн өнгөрөгч онд Улс, орон нутгийн татвар хураамжид 220.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн ажилласанг ийнхүү үнэллээ.
Нийт хамт олондоо, харилцагчид, хамтран ажиллаж буй аж ахуй нэгжүүддээ баяр хүргэж амжилт хүсье.

"Тавантолгой"ХК Шилдэг ажил олгогч, Шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188