• Өнөөдөр 2026-05-27

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянасан

2026-05-27,   115

                  Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 366 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 94 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. “Монгол наадам цогцолбор”, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Монгол Улсаас Эрээн хотод суух консулын газар, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 4 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.
 
        Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 132 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар хуульд заасан шалгуур шаардлагыг хангаагүй этгээдийг удирдах албан тушаалд томилсон, худалдан авах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил нөлөөлсөн, хадам ээжийнхээ дүүг томилж нэмэгдэл цалин давхардуулан олгосон зэрэг үйлдэлд хуульд заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг илгээв.
 
      Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188