Төхөөрөмжийн тухай
Уг төхөөрөмж нь цахилгаан халаалтаас гурав дахин бага эрчим хүч зарцуулахаас гадна 30м2-40м2 сууцыг өвлийн улиралд гадна агаараас дулаан нэвтрүүлэх болон зуны улиралд хөргөх хүчин чадал бүхий технологийн шийдэлтэй. Төхөөрөмжийг ашигласнаар сайжруулсан түлш, нүүрс, мод гэх мэт түлшний зардлыг халж, жилд 840 тонн нүүрсний хэрэглээг бууруулж, 2,100 тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой.
.jpeg)
Галлагаа эхлэхтэй зэрэгцэн ЧД-ийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг өрхүүдэд төхөөрөмжүүдийг суурилуулж, айл өрхүүд одоогоор долоон сарын хугацаанд ашиглаад байна. Хоёр улирал дамнан хэрэгжсэн энэхүү ажлын түүврийн судалгаанд 300 өрхөөс түүврийн аргаар монгол гэрийн бүрэн дулаалгатай 150 өрх 2026 оны дөрөвдүгээр сард хамрагджээ.
Судалгаанд оролцогчдын 86.2 хувь нь гэрийн доторх агаарын чанар сайжирсан, 89.7 хувь нь утаа, тортог, үнэр багассан, 93.1 хувь нь өдөр тутам гал түлэх, үнс гаргах, нүүрс зөөхөд зарцуулдаг цагийг бууруулсан гэж хариулсан байна. Энэ нь дулааны насос нь зөвхөн халаалтын төхөөрөмж бус, харин өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ахуйн хөдөлмөрийг бууруулах, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг багасгах шийдэл болж байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн дулааны тав тух, дотор орчны агаарын чанар, өдөр тутмын хөдөлмөр болон өрхийн зардалд эерэг нөлөө үзүүлжээ.
.jpeg)
.jpeg)
Дулааны насос суурилуулахаас өмнө өрхүүд нүүрс, түлш болон цахилгааны зардалд сард дунджаар 231.4 мянган төгрөг зарцуулж байсан бол насос ашигласны дараах сарын цахилгааны дундаж төлбөр 175.8 мянган төгрөг орчим болжээ. Ингэснээр нэг өрх сард дунджаар 55.6 мянган төгрөг, жилд ойролцоогоор 667 мянган төгрөгийн цэвэр хэмнэлт гаргах боломжтой гэж тооцогдож байна.
Хэдийгээр зарим өрхийн хувьд цахилгааны төлбөр өмнөхөөс нэмэгдсэн тохиолдол байгаа ч нүүрс, түлшний хэрэглээ буурсан, галлагаанд зарцуулах цаг багассан, үнс тортог цэвэрлэх болон түлш зөөх хөдөлмөр хөнгөвчилсөн зэрэг эерэг үр дүн гарсан байна.
.jpeg)
.jpeg)
.jpeg)
Энэхүү төслийг дэмжигч Голомт банкны тухайд өөрийн үйл ажиллагаа болон санхүүжилтээр дамжуулан ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 30%-аар, 2050 онд 50%-аар бууруулах зорилт тавин ажилладаг. Цаашлаад нийгмийн хариуцлагын хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах авч хэрэгжүүлж болох алхмыг туршиж үзсэний үндсэн дээр банкны бүтээгдэхүүн гаргаж, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр ажлуудыг төлөвлөжээ.
| Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |