Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, системд нөлөө бүхий банкуудыг дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаат компани болгох, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг нэг хувьцаа эзэмшигч дээд тал нь 20 хувь байхаар зохицуулалт хийсэн. Үүний дагуу системд нөлөө бүхий банкнууд 2022-2023 онд үе шаттайгаар дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, нээлттэй ХК болсон билээ. Харин хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувиас ихгүй байлгах тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд тодорхой хязгаарлалтууд тулгарч байгаа тул тус хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, ажлын хэсгийг УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байна.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнийн өгч буй мэдээллээр хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулж, 20 хувьд хүргэхийн тулд системд нөлөө бүхий нийт 5 банк зах зээлд 3.4 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хувьцааг зах зээлд нийлүүлэх шаардлага үүсэж буй бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сул байгаа үед энэ хэмжээний хөрөнгийг шууд зах зээлд нийлүүлэх боломжгүй байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг бууруулж, хувьцааны үнийг унагах, цаашилбал, банкны тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж. Нөгөө талаас нэг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20 хувь гэж заасан
Иймд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг системд нөлөө бүхий банкуудын хувьд 34 хувь хүртэл, бусад банкуудын хувьд 51 хүртэлх хувь байж болохоор тусгаж байгаа аж. Ингэснээр банк нь дотоод, гадаадаас стратегийн хөрөнгө оруулагч татах, улмаар компанийн үйл ажиллагаа, засаглалыг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой байна.
Мөн хуулийн төсөлд гадаадын банкны салбар, нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалт, хяналт, шалгалтыг илүү тодорхой болгохоор тусгажээ. Хуулийн төслийг 2026 оны хаврын чуулганд багтаан өргөн барьж, хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөж буй талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
| Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална |
|
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-II
2026-11-26 07:21:02
ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ГЭНЭТ ОГЦОРСОН ДЭЛХИЙН УЛСУУД УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРДАГ ВЭ
2026-11-26 07:05:27
Б.НЯМБАЯР: МОНГОЛЧУУДЫН ДИЙЛЭНХ НЬ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ, НҮҮДЭЛЧИН АХУЙГААСАА ХОЛДЧИХСОН
2026-11-26 07:01:19
Г.МӨНХХИШИГ: Кембрижийн олон улсын шалгалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсандаа баяртай байна
2026-11-26 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
2026-11-25 18:04:05
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртэхээр боллоо
2026-11-25 17:28:31
Өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байна
2026-11-25 17:17:59
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор эхэллээ
2026-11-25 17:01:02
АТГ: Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 12.1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүллээ
2026-11-25 16:43:31
Спортыг дэмжих сан сэргэж, хөрөнгийг нь ил тод зарцуулах журам батлагдлаа
2026-11-25 15:23:45
Г.ТЭМҮҮЛЭН: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-11-25 15:23:38
Г.ДАМДИННЯМ: ГАНГЫН ЦОГЦОЛБОР БАРИГДСАНААР АРМАТУРЫН ҮНЭ 20 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРНА
2026-11-25 15:07:10
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ЭХНИЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ 3.3 ИХ НАЯД БАЙНА
2026-11-25 15:04:15
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Истанбулд эхэллээ
2026-11-25 13:15:56
Нүүрсний экспорт оны төгсгөлд 100 сая тоннд хүрэх төлөвтэй
2026-11-25 12:44:47
Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-11-25 12:16:27
“ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА
2026-11-25 12:10:16
Сэтгүүлч А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр боллоо
2026-11-25 12:10:08
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ
2026-11-25 11:57:26
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2026-11-25 11:51:24
ТОМУУГИЙН УЛИРАЛД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ӨРХҮҮД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
2026-11-25 07:30:00
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-I
2026-11-25 07:00:49
НАЙРУУЛАГЧ Ц.ХҮСЭЛБААТАР БУЮУ ТҮГШҮҮРИЙН ЭЗЭН
2026-11-25 07:00:23
ГАРРИ КАСПАРОВ: БИ XX ЗУУНД ХАМГИЙН ИХ ЗОВЛОН ТУУЛСАН ЕВРЕЙ, АРМЕН ҮНДЭСТНИЙ ЦУС ХОЛИЛДСОН ХАГАС ЦУСТАЙ ХҮҮ
2026-11-25 07:00:00
Л.Оюун: “Хар жагсаалт”-ын шинэчлэл бол зөв шийдвэр, хэн хэнд нь ашигтай
2026-11-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |