• Өнөөдөр 2026-05-12

Манай улсын хүн амын давсны хоногийн дундаж хэмжээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байна

          Давсны хэт хэрэглээ ба зарим сөрөг нөлөөллийн талаар Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 
 
Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь:
 
Цусны даралт ихсэх
Зүрх судасны өвчин
Чихрийн шижин
Зарим төрлийн хавдар зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
 
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар хүн амын давсны хоногийн дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин өндөр байна.
 
Давсны хэрэглээг хоногт тав грамм хүртэл бууруулснаар:
 
Цусны даралт ихсэх эрсдэл 30 хувиар буурна.
 
Зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 17 хувиар буурна.
 
Тархины харвалтын шалтгаант нас баралт 23 хувиар буурна.
 
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг бууруулахад тусална.
 
Хөдөлмөрийн чадвар алдалт багасаж, бүтээмж нэмэгдэнэ. Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс өндөр хэвээр байна. Хоолондоо давс бага хэрэглэх, давс ихтэй боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн алхам гэдгийг НЭМҮТ-өөс зөвлөлөө. 

Манай улсын хүн амын давсны хоногийн дундаж хэмжээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-05-12 14:11:20
    Зочин: ДЭМБ-ын зөвлөмжид нэг л итгэл төрөхгүй байна шүү. Давсны дутагдлаас болоод зарим өвчин халдвар дэлгэрч, давс үнэтэй хэрэглээ болж байсан түүхийг Солонгосын кинонууд дээр хүртэл бишгүй харуулсан байдаг. Тэгээд ч аливаа хоол хүнсний хүний биед үзүүлэх сайн саар нөлөө газар бүрт харилцан адилгүй. Дасаж зуршсан хэрэглээг зогсоох өөрчлөх нь бие махбодын хэвийн байдалд сөргөөр нөлөөлдөг.

Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188