• Өнөөдөр 2026-05-11

Булган аймгийн Тэшиг суманд хоёр ч удаа гал түймэр гарчээ

2026-05-11,   138

          Булган аймгийн Тэшиг сумын Зүүн согоот гэх газар ойн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлага тавдугаар сарын 8-ны 17:57 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 13 хүн, нэг автомашин, найман морьтой ойн гал түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар тавдугаар сарын 9-ний өдрийн 01:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт гурван га талбай өртөж шатжээ.
 
      Мөн Булган аймаг, Тэшиг сумын Тасархайн давааны ам гэх газар ойн гал түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 9-ний өдрийн 15:11 цагт ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар ангийн алба хаагчид,Тэшиг сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн  нийт 32 хүн ойн гал түймрийг унтраахаар ажилласан байна. Ийнхүү тавдугаар сарын 10-ны 11:40 цагт цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 20 га талбай өртөж шатсан гэдгийг ОБЕГ мэдээллээ. 

Булган аймгийн Тэшиг суманд хоёр ч удаа гал түймэр гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188