• Өнөөдөр 2026-05-08

Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна

2026-05-08,   227

       Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна. Тодруулбал, "Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын цэцэрлэгийн шатнаас хоёр настай хүүхэд унаж гэмтсэн" гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 07-нд бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу албан хаагчид шалгахад, тус суманд оршин суух хаягтай хоёр настай Б нь 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийнхээ шатнаас унаж, гэмтэл авч, ухаангүй байсныг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор хүү ухаан ороогүй байгаа бөгөөд эмчилгээ хийлгэж байгааг мэдээллээ.

Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188